Хар тамхины хэрэгт нэр холбогдсон K-Pop ертөнцийн супер од, Big Bang хамтлагийн гишүүн T.O.P-д хоёр жилийн тэнсэн харгалзах ял, энэ хугацаанд хууль зөрчсөн үйлдэл гаргавал 10 сар хорих ял оноохоор төлөвлөсөн байна. Прокурорын газраас үйлдсэн яллах дүгнэлтэд ийнхүү дурджээ. Хэргийг эцэслэх шүүх хурал долдугаар сарын 20-нд товлогдсон байна.
Шүүх хурлын анхны сонсголын үеэр T.O.P дөрвөн удаа марихуан хэрэглэсэн, үүний хоёрт нь марихуан татсан, хоёрт нь шингэн хэлбэрээр хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Шүүх хурал тарсны дараа T.O.P фенүүд төдийгүй Өмнөд Солонгосын ард түмнээс уучлал гуйсан билээ.
T.O.P-тэй хамт мансууруулах бодис хэрэглэсэн гэх Хан Сё Хид мөн ижил ял төлөвлөжээ.
С.ЦЭЛМЭГ