Мотоцикльтэй холбоотой 44 осол бүртгэгджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мотоцикльтэй холбоотой 44 осол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Мотоцикльтэй холбоотой 44 осол бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар мотоцикльтой холбогдсон осол нийт 44 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 12 нь нийслэлд, 32 нь орон нутагт үйлдэгдэж, ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 32 хүн ямар нэгэн байдлаар гэмтэж бэртсэн байна.

Сүүлийн жилүүдэд иргэд тэр дундаа залуучууд хоёр болон дөрвөн дугуйт мотоциклийг ихээр унаж хэрэглэх болсон. Зарим иргэдийн хувьд мопед, мотоциклийг тээврийн хэрэгсэл биш гэх буруу ойлголттой байдаг. Харин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл, Мопед гэж 50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл, Мотоцикль гэж шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл” гэж заасан байдаг.

Мөн мотоциклийг 18-аас дээш насны “А” ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох дүрэмтэй.

Өчигдөр /2017.06.28/ гэхэд Нарны гүүрийн баруун замд T.Prius-30 маркийн автомашин Honda маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 21 настай А гэмтсэн хэрэг гарчээ.

Иймд жолооч та мотоцикль жолоодохдоо дүрмээ баримтлан бусад хөдөлгөөнд оролцогчдыг хүндэтгэн, хамгаалалтын хэрэгслийн бүрэн бүтэн байдлын хангахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Г.ТҮШИГ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хэхэ 2017-06-29 66.181.189.132

ЗА МОТОЦИКЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ДАРАМТАЛЖ ТӨР МӨНГӨ ШААХ НЬ ДЭЭ ХАХАХА МАН-Ы [Хориотой Үг] НАР