Сумдын ШТС-ууд ажиллах боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Сумдын ШТС-ууд ажиллах боломжгүй болжээ

Мэргэжлийн хяналтын газрын хил гаалийн хяналтын байцаагчид “Монгол эм импекс концерн”-ий Хятад улсаас импортоор оруулж ирсэн барааг саатуулсан тухай “Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт нийтэлжээ.

-ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИЖ БУЙ ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД-

Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Үүний улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй хэвээр байна.

Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагагүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зөрчсөн тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж