Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгоно

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Тэтгэвэрт гарах насыг сонголттой болгоно

Дэлхий дахинаа өвөрмөц дүр төрх, хит дуугаараа алдаршсан дуучин Лэди Гага болон түүний менежментийн компанийг “Bratz” хүүхэлдэй үйлдвэрлэгчид шүүхэд өгч, 10 сая ам.доллар нэхэмжилжээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар яг одоо Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байхаар, харин даатгуулагч хүсвэл 65 нас хүртлээ ажиллаж болохоор заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Чинзориг “Тэтгэвэрт гарах насыг бууруулж болох байсан юм бол яах гэж тэтгэвэрт гарах насыг 65 болгохоор шийдвэрлүүлсэн юм. Энэ шийдвэрийг УИХ-аас гаргахаар Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөр зөрчилдөхгүй биш үү. Хуулийн төсөлд эмэгтэй даатгуулагч 30 жил, эрэгтэй даатгуулагч 35 жил ажилласан тохиолдолд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрхтэй байна гэсэн заалт алга” гэсэн юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Ойж буусан зүйл байхгүй. Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирох үед эдийн засаг маш хүнд байсан, тавьсан шаардлагыг нь хүлээн авахаас аргагүй байсан. Хөтөлбөр хэрэгжсэн, мөн УИХ, Засгийн газраас гаргасан тодорхой арга хэмжээний дүнд эдийн засгийн өсөлт гарч эхэлсэн.  Нийгмийн захиалгаар энэ асуудал орж ирж байгаа гэж ойлгож болно.

Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй зөрчилдөж байгаа зүйл байхгүй. Иргэдэд тэтгэвэртээ гарах сонголтыг нь өгч байгаа. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн хувьд хүүхдийнхээ тоогоор ажилласан жилээ 1.5 жилээр тооцуулж тэтгэврээ эрт тогтоолгох боломжтой болсон. Мөн иргэд 50, 55, 60 настай болж, тэтгэврийн насанд хүрсэн ч үргэлжлүүлж ажиллах сонирхолтой байдаг. Ийм иргэдийн хувьд 60, 65 насандаа ч тэтгэвэртээ гарсан болохоор сонголт бий болгож байна” гэлээ.

Тэтгэвэрт гарах насаа иргэн өөрөө сонгодог байх заалт хуулийн төслөөс хайгаад олдохгүй байна гэсэн С.Чинзориг гишүүний асуултад ажлын хэсгийн гишүүний зүгээс “Байнгын хорооны гишүүдэд зөв төсөл тараагдаагүй нь байна” гэсэн тайлбар өгөв.

Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Тэтгэвэрт гарах насыг 65 болгох асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үед “Заавал захиргааны аргаар ингэж хатуу хуульчлах ямар шаардлагатай юм бэ гэдэг асуудлыг Ө.Энхтүвшин, С.Чинзориг гишүүн бид нар хэлж, сонголттой болгож болдоггүй юм уу гэж хэлж байсан. Одоо сонголттой болгож оруулж ирж байгаа нь зөв. Гол нь сонголттой болгосноор төсөвт дарамт учруулах уу” гэдэгт хариулт өгөөч гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Төсөвт дарамт учруулахгүй” гэсэн хариулт өглөө.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж