Сошиал ертөнцийн нөлөө бүхий хүмүүс

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Сошиал ертөнцийн нөлөө бүхий хүмүүс

МАН-ын Бага хурлын VI хуралдаан өнөөдөр 14.00 цагаас үргэлжлэх болжээ.

“TIME” сэтгүүл сошиал ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг жил бүр танилцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн жагсаалтад нийт 25 хүн багтсан бөгөөд эхний аравт багтсан нөлөө бүхий эрхмүүдийг танилцуулж байна.


Крисси Тейген — Америкийн загвар өмсөгч, хөтлөгч. Түүний “Инстаграм” болон “Твиттер” хуудсыг 20 сая хүн дагадаг ажээ. Крисси Тейген сошиал ертөнцөд залуу ээжүүдэд зөвлөгөө өгөхөөс гадна өөрийн хувийн зураг, Оскарын шагнал гардуулах ёслол  зэрэг олон төрлийн мэдээллийг найзуудтайгаа хуваалцдаг юм байна.

Мэтт Драж сар бүр улс төрийн тойм мэдээллийг хүргэдэг “The Drudge Report” сайтыг хөтөлдөг. Заримдаа түүний сайт дэлхийн голлох хэвлэл мэдээллийн хэрэгслээс ч хурдан байдаг ажээ. Түүний сайтыг улс орны төрийн тэргүүн нар тэр дундаа Дональд Трамп хүртэл байнга уншдаг гэв.

Алдарт зохиолч Жоан Роулингийн нэр хүнд Харри Поттерийн түүхээс эхлэлтэй. Тэрбээр өнөөдөр олон нийтийн үзэл бодолд маш хүчтэй нөлөө үзүүлэх нэгэн болжээ. Түүний  “Твиттер” хуудсыг 11 сая хүн уншдаг. Жоан Роулинг Лондонд болсон халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой мэдээлэл жиргэсэн нь сошиал ертөнцөд дахин байр сууриа хадгалж чадсан билээ.  

Энэ жилийн дөрөвдүгээр сард Картер Уилкенсон “Твиттер” хуудаснаа  “Туслаарай. Надад Бургер кингийн наггетс хэрэгтэй байна” хэмээн жиргэжээ. Улмаар 18 настай залуу “Бургер Кинг” сүлжээ рестораныхантай цахим орчинд  муудалцсан. Харин түүний жиргээг 18 сая хүн дэмжсэн аж. Үүний үр дүнд тэрбээр Бургер Кинг ресторанд нэг жил үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болсон гэнэ. Энэ үйл явдал болсноос хойш хоёр долоо хоногийн дараа түүний жиргээг 3.8 сая хүн ретвиит хийсэн ажээ. Энэ нь “Твиттер”-ийн түүхэнд шинэ рекорд тогтоосон үйл явдал болсон юм.

Яо Чен жүжигчин хятадын сошиал сүлжээ “Weibo” хамгийн алдартай блогер болжээ. Түүний нийтлэлийг 79 сая хүн уншдаг. Жүжигчин ирээдүйн БНХАУ-ын талаар эргэцүүллээс гадна НҮБ-ын цагаачлалын хямралын тухай нийтлэл бичсэн нь түүнийг ЮНИСЕФ-ийн сайн үйлсийн элч болоход маш их нөлөөлсөн юм байна.

“NPR” радиогийн хөтлөгч, продюсер Брайан Рид анх удаа Вудстокийн нууцлаг үхлийн талаар “Serial” аудио бичлэг хийжээ. Түүний бичлэгийн долоо хоногийн дотор 15 сая хүн татаж авсан гэнэ.

“Bangtan Boys” хамтлаг 27 долоон хоногийн туршид  “Billboard Socail 50” чартыг тэргүүлж байна. Энэхүү чансаа нь сошиал ертөнцийн хандалтыг харуулдаг ажээ. Солонгосын хөвгүүдийн хамтлаг нь Жастин Бибер болон Силена Гомез нарын рекордыг эвдэж, Өмнөд Солонгосын хамгийн нөлөө бүхий хамтлагаар тодорсон байна.

ОХУ-ын улс төрч Алексей Навальный. Тэрбээр “Youtube” хуудаснаа ОХУ-ын нэр бүхий томоохон албан тушаалтнуудын авлигын хэргийн ил болгосны дараа тус улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж чадсан.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп. Түүнийг Америкийн хэвлэл мэдээллийнхэн “Твиттерийн Хемингуэй” гэж нэрлэдэг ажээ. Дональд Трампыг твиттер хуудсыг дэлхийн 33 сая хүн дагадаг.

Зураач Мет Ферри Пепе мэлхийг 2005 онд зурсан байдаг. Гэхдээ 2016 оноос мэлхийг хэт даврагсдын төрөл бүрийн бүлэглэл зохиолчгүй нийтлэлд ашиглах болсон байна. Улмаар Пепе мэлхийн нэр хүн унаж, “үзэн ядалтын бэлэг тэмдэг” болжээ.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж