Шүүгчийн сонгон шалгаруулалтыг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг өөрчлөв

Дундговь аймгийн баяр наадам, ”ИХ МАНДАЛ-2012” говийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 28, 29-ний өдөр Мандалговь суманд болно.

Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул оролцсон юм.  

Тэрбээр “шүүгчийн сонгон шалгаруулах журам шинэчлэн батлагдсан. Шүүхийн тухай багц хууль 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийсний үр дүнд илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн. Ингээд шинээр журам боловсрууллаа” гэв.

Дашрамд дуулгахад УИХ-аар баталсан шүүгчийн орон тоог 700 орчим байхаар тогтоожээ. Харин одоо улсын хэмжээнд 520 гаруй шүүгч ажиллаж байна.

Ингээд шүүгчийн сонгон шалгаруулалтын шинэчлэн батлагдсан журмыг багцлан хүргэж байна.

Шүүгчийг сонгон шалгаруулах ангилал төрөл:

  • Суурь шалгалт
  • Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалт
  • Ерөнхий шүүхийн шүүгчийн шалгалт
  • Хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалт

Суурь шалгалт нь Ерөнхий, Тусгай гэсэн хоёр төрлөөс бүрдэнэ. Суурь шалгалт нь жилд хоёр удаа зохион байгуулагдах бөгөөд ерөнхий шатанд 60 оноог цуглуулах ёстой. Гэхдээ 36-аас дээш оноо авсан бол тэнцээд Тусгай шалгалтад орох эрхтэй болно. Харин Тусгай шалгалтад орсон хуульч 100 оноо цуглуулах ёстой бөгөөд 70-аас дээш оноо авч байж Суурь шалгалтад тэнцэх юм байна.

Суурь шалгалтыг шүүгчээр ажиллаагүй хуульч өгнө.

Өмнө нь шүүгчийн сонгон шалгаруулалтад хангалтгүй үнэлгээ авсан хуульч шалгалтад орох эрхээ хоёр жилээр хасуулдаг байжээ. Харин шинэчилсэн журмаар шалгалтад тэнцээгүй байсан ч дараагийн шалгалтад орох эрхтэй болжээ.   

Мөн өмнө нь хуульчид зөвхөн нэг орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой байсан. Тэгвэл одоо хэд хэдэн орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болжээ.

Ерөнхий ур чадварын хүрээнд: шүүгчийн боловсруулдаг эрх зүйн акт үйлдэх чадварыг шалгана.

Тусгай шалгалтын хүрээнд: ёс зүйн байдал, хамт ажилладаг хүмүүсээс судалгаа явуулах, нэр дэвшигчийн намтар судлах нарийвчилсан шалгуур орж иржээ. Үүн дотор намтар судлах шинэ зохицуулалт орж ирснийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодотгов.

Суурь шалгалтад тэнцсэн хуульч Шүүгчийн бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалт нийт 24 кредит цаг байх бөгөөд бүрэн хамрагдсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад орох аж.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад үнэлгээ өгөхдөө таван шалгуураар дүгнэнэ. Үүнд:

  • Хувь хүний хөгжил, боловсрол
  • Ажил амьдралын туршлага, мэргэшсэн байдал
  • Хуульчийн нэр хүнд
  • Зан төлөв
  • Хүний эрхийг дээдэлсэн байдал

Дээрх бүх шалгуурыг даваад гарсан хуульч өөрийн орох гэж буй шүүгчийн ангилалдаа дахин шалгуулах аж. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж