Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

АНУ Кувейтэд 4.2 тэрбум ам.долларын цэргийн ажиллагааны зэвсэг худалдахаар болжээ.

Хан-Уул дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Энх-Амгалан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Хан-Уул дүүргийн иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой ажиллаж ирсэн. Түүний иргэдтэй хийсэн удаа дараагийн уулзалт, ярилцлагын үеэр гарсан санал, хүсэлтэд тулгуурлан Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд түлхэц өгөхөд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох иж бүрэн компьютер, хувилагч машиныг дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгийн хамт өнөөдөр ХУД-ийн 9-р хорооны “Аяут”, 10-р хорооны “Амин тус”, 16-р хорооны “Энх Буянт-манал” Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн юм.

Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа цахимжиж байгаа энэ цаг үед хамгийн хэрэгцээтэй зүйлээр тусламж үзүүлсэнд эмч, эмнэлгийн ажилтнууд талархал илэрхийлж байсан юм.

Эх сурвалж: ХУД

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс