ОУВС-гийн тусламж бидэнд тус болохгүй гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ОУВС-гийн тусламж бидэнд тус болохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн тусламж бидэнд тус болохгүй гэв

Улс орнуудын байгалийн баялгийн засаглалыг үнэлдэг дэлхийн хэмжээний индексд Монгол Улс авч болох 100-аас 64 оноо авснаар хамрагдсан 89 орноос 15 дугаар байрт жагсчээ. Байгалийн баялгийн индексээр манай улсын уул уурхайн салбарын ил тод байдал сайжирсан ч хариуцан тайлагнах асуудалд ахиц гараагүй гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” компани санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалттай холбоотой голлох мэдээллийг нийтэлдэггүй зэрэг ил тод байдлыг хангах үндсэн асуудлуудаар дутагдалтай байна гэж судлаачид дүгнэсэн байна.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн /Natural Resource Governance Institute/ Монгол Улс дахь менежер Н.Дорждарь индексийн үр дүнг тайлагнахдаа “Индексийн ерөнхий оноо хангалттай гэсэн дүнтэй байгаа хэдий ч Монгол Улс нь уул уурхайгаас хараат бөгөөд түүхий эдийн үнээс хэт хамааралтай байна. Үнэ доогуур байх үед засгийн газрын өрийн хүүг төлж чадахгүйд хүрч байна. Энэ асуудлыг шийдэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол зах зээл тогтворгүй хэвээр байх учраас Олон Улсын Валютын сангийн тусламж ч бидэнд тус болохгүй. Уул уурхайн салбарын өсөлт, уналтын мөчлөгийг сөрөх Засгийн газрын арга хэрэгсэл болох төсвийн дүрэм, төсвийн тогтворжуулалтын санг бодитой сайн хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд Засгийн газарт хүндрэл учрах бүрд өөрчилж халдахгүй байх нь чухал” гэлээ.

Дээр дурдсанчлан манай улс 100-аас 64 оноо авч хангалттай гэсэн үнэлгээг авсан ч энэ нь ердөө ерөнхий оноо. Баялгийн засаглалын индексийг дотор нь гурав хувааж тус бүрт нь оноо өгсөн байна. Тухайлбал Үнэ цэнэ хүртэх байдлаар 63, Орлогын менежмент 54, дэмжигч орноор 73 оноог тус тус авсан байна. Үүнээс харахад орлогын менежмент 54 оноо байгаа нь хангалтгүй буюу сул байна. Тухайлбал Монгол Улс нь үндэсний баялгийн сан бүрдүүлэх, орлогын бэлэн мөнгөн шилжүүлэг хэлбэрээр хуваарилах зэрэг баялгийн орлогын менежментийн хэд хэдэн бодлогыг боловсруулсан боловч сүүлийн үед түүхий эдийн үнийн уналтаас хамаарч өрийн хямралд орсон. Үүний үндсэн шалтгаан нь төр засгийн зүгээс төсвийн дүрмүүдийг буюу тусгай шаардлагуудыг тэр бүр сахиагүйтэй холбож байна. Энэ хэсгийн сул үзүүлэлт нь баялгийн засаглалын бусад асуудлаар хангалттай сайн оноо авсантай харьцуулахад ихээхэн ялгарчээ.

Уг судалгааг жил гаруйн хугацаанд 150 судлаачид 149 нэн чухал гэсэн асуултад хариулж, 10 мянга орчим холбогдох баримт бичгийг судлах замаар боловсруулдаг бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа гаргажээ. Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь байгалийн баялагтай улс орнуудын иргэд нь баялгийнхаа өгөөжийг хүртэхэд туслах гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг ашгийн болон төрийн бус олон улсын байгууллага юм байна.

Г.ТҮШИГ

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-29 202.179.27.191

ОУВС МУ-д туслах зорилго нэг ч их байхгүй л дээ Өгсөн зээлээ эргүүлэ төлүүлэхийн тулд бүр дампууруулчихгүй торгоох зорилготой Дэлхийн банк ОУВС 20 жил санхүүгийн хариуцлага төсвийн хянамгай байдал гээд яриад л байдаг юм Яг үнэн хэрэг дээр МУ чадварлаг чинээлэг байх нь тэдний сонирхол биш Сөгдүүлж байгаа мөлжих нь амар шүү дээ ОТ татвараа төлөхгүй ганц нэг өнжихөд төлбөрийн чадваргүй болдог Өмнө нь нэг бус удаа дефолтын байдалд орж байсан Тэр тухай бүрийг МУ-аас ямар шийвэр гаргуулах гэж хэрэглэж байсныг таамаглаж болох л байх

Зочин 2017-06-29 49.0.212.71

tim yum bol tatvar nemehee bolih heregtei negent l tus bolohgui yum bol

зочин 2017-06-29 202.131.225.197

Гарчиг нь болон тайлбар хийж байгаа хүнийн хандлага буруу байна ОУВС г зөвхөн мөнгө өгдөг гэсэн өнцөгөөс харсан байна Гэтэл энэ байгууллага удирдлагын тогтолцоо болон хөрөнгө зарцуулалтын хариуцлагыг сайжруулах замаар хямралаас гарах боломж байгааг бас зөвлөөд байгаа гэж ойлгож байна Энэ байгууллага өнгөрсөн хугацаанд улс оронд юу хийсэн бэ гэдэг асуулт бас байнааа

Зочин 2017-06-29 43.242.243.251

Бүх нийтээрээ түрийвч нэгтэй баячуудыг биш цагаан хуудсыг сонгоцгооё Мөнгө өгвөл авчихаарай

Зочин 2017-06-29 202.9.40.234

гол нь монголд хариуцлага гэж байхгүтэй холбоотой

хххх 2017-06-29 202.179.17.225

Нийгэмд төөрөгдөл үүсгэсэн энэ гарчгаа солих хэрэгтэй Бичсэн зүйлээ гүйцэд ойлгоогүй байж сенсаци хийхийг оролдохоо боль Ном унш

Зочин 2017-06-29 27.123.214.124

ulsaa suiruulehed gol nuluu uzuulsen site

Зочин 2017-06-29 202.180.220.35

hatuu bolovch bodit unen ene shuu dee