“Улаанбаатар цом” боксын тэмцээний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар цом” боксын тэмцээний аваргууд тодорлоо

СЕХ-ны дарга Н.Лувсанжав өнөөдөр өглөө УИХ-ын дарга З.Энхболдтой уулзлаа. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим асуудлыг тодруулсан юм. Тухайлбал, орон нутгийн сонгуулийг ямар зарчмаар явуулахыг сонирхлоо.

“Улаанбаатар цом” сонирхогчдын боксын Олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 21 – 25-ны өдөр Хандгайт дахь “Их тамир” спорт цогцолборт амжилттай болж өнгөрлөө.

28 дахь удаагийн энэ тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, БНАСАУ, Киргиз, Бутан, Филлипин, Индонези, Тайвань зэрэг орны 105 шилдэг боксчид эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Дэлхий 5 удаагийн аварга, Олимпийн их наадмын хүрэл медальт Энэтхэг улсын алдарт боксчин Мэри Ком, Дэлхийн аваргын хүрэл медальт Филлипин улсын боксчин Логен Лодан, Армийн дэлхийн аварга, Химийн цомын аварга, Монгол улсын боксчин Б.Чинзориг, Тайландын эзэн хааны цомын аварга, Энэтхэг улсын боксчин Кумар Кахара тэргүүтэй дэлхийн шилдгүүд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нэгэн дээвэр дор чууллаа.

1969 оноос эхлэлтэй энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол улсаас жин тус бүр 4 тамирчин оролцож, багийн дүнгээр тэргүүллээ. Манай боксчид 3 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан юм. Хоёрдугаар байранд багийн дүнгээр 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар БНАСАУ-ын баг орлоо. Гуравдугаар байранд Филлипин улсын баг 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалжээ.

Энэ удаагийн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк, ивээн тэтгэгчээр Ажнай групп, АПУ, МИАТ зэрэг Монголын тэргүүлэгч компаниуд ажилласан бол тэмцээний зохион байгуулагчаар Монголын Боксын Холбоо, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Их тамир” спорт цогцолбор зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ. Мөн тэмцээний мэдээллийн спонсороор “Гэрэл пласс медиа групп”, “Эх орон” телевиз ажиллаж, спорт сонирхогч нартаа 5 өдрийн турш тэмцээнийг шууд дамжуулан хүргэлээ.

Капитрон банкны хувьд энэ оны 2-р сард болсон Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит “Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг дэмжиж, Монголын боксын шилдгүүдээ тодруулж байсан бол энэ удаа өндөр зэрэглэл бүхий Олон улсын боксын тэмцээнд Монголын Боксын Холбоотой дахин хамтран ажиллаж, аваргуудаа тодруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж