Гарын алгаар хайртай хүнээ шинжээрэй

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Гарын алгаар хайртай хүнээ шинжээрэй

Гарын алгаар хайртай хүнээ шинжээрэй

Хүний гарын алга тухайн хүнийг дурлалд  хэр азтай вэ гэдгийг илэрхийлдэг гэнэ. Энэ мэдээлэл нь маш бодит байдаг ажээ. Иймээс та өөрийн болон хайртай хүнийхээ гарын алгыг нийлүүлэн тухайн хүнийг шинжээрэй.

Хэрвээ таны хайртай хүний хоёр гарын алга дээрх зураас нэг шугамд таарч байвал та азтай байна гэсэн үг. Учир нь ийм гарын алгын зураастай хүн зөөлөн ааштай, амьдралд гэнэтийн өөрчлөлт хий дургүй, ухаалаг хүн байдаг гэнэ. Тэд насан туршийн харилцааг хүсдэг нэгэн.

Харин таны хайртай хүний зүүн гарын алганы зураас баруун гарын зураасаас доош байсан тохиолдолд тэр хүн ахимаг насны хүн сонирхдог нэгэн ажээ. Ийм алганы зураастай хүн романтик, элдэв хов живийг тоодоггүй, дурлалдаа үнэнч нэгэн. Мөн тэр байнга зөн билигтээ итгэдэг гэнэ.

Таны хайртай хүний баруун гарын алганы зураас зүүн гарын алганы зураасаас доош байгаа тохиолдолд тэр хүн дурлалд яардаггүй. Дурлал түүний хувьд аз жаргалын барьцаа гэж боддоггүй. Тэр өөрөөсөө дүү болон гадаад хүнийг сонирхох хандлагатай байдаг гэнэ. Тэмүүлэлтэй, хараат бус хүн өөрийн замд таарсан хүндрэлийг хялбар давж чадах нэгэн.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж