Free market academy 2017 сургалт болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Free market academy 2017 сургалт болно

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Free market academy 2017 сургалт болно

Торгоны Зам Сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг FREE MARKET ACADEMY 2017 чөлөөт нийгэм, эдийн засгийн суурь мэдлэг олгох сургалт эхлэхэд бэлэн боллоо!

Та байгалийн үзэсгэлэнт газар, тав тухтай орчинд шинийг санаачлагч, манлайлагч, энтрэпренёр залуусын хамт чөлөөт эдийн засгийн тухай үндсэн суурь зарчмуудын талаар цэгцтэй мэдээллийг авахыг хүсвэл манай 4 хоногийн вакумжуулсан сургалтад https://goo.gl/b283pG’ линкээр 6 дугаар сарын 30-ны 15 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.

Сургалт нь 4 хоног Говь Ресорт амралтын цогцолборт (gdeluxe.mn) явагдах бөгөөд ярилцлага, мэтгэлцээн, оролцооны бусад аргуудад түшиглэсэн чөлөөт зах зээлийн суурь зарчим буюу бизнес эрхлэгчдийн хувьд нэн чухал суурь нь болох зах зээлийн мөн чанар, нийгэм, эдийн засаг, улс төрийн цогц мэдлэгийг энгийнээр цэгцтэй ойлгох боломж бөгөөд энэ жилийн хөтөлбөр залуу энтрэпрэнёруудын хэрэгцээ, шаардлагад тулгуурласнаараа онцлог юм.

Хөтөлбөрийг олон улсын нэр эдийн засагч, философич Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн Засаг, Бизнесийн Төвийн захирал, Хувь Хүний Эрх Чөлөөний Олон Улсын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Кэн Скүүлэнд, TFT Events-г үүсгэн байгуулагч, эдийн засагч, багш Ли Скүүлэнд нар удирдах ба Философич, доктор Б.Батчулуун, Торгоны Зам Сангийн гүйцэтгэх захирал М.Халиунбат болон сангийн бусад судлаачид хамтран явуулна.

Энэ жил Торгоны Зам Сан олон улсад алдартай Атлас Нетворктой хамтарч ажиллаж байгаа тул сургалтад хамрагдах хүсэлтэй залууст нийт сургалтын төлбөрийн зардлаас (400,000 төгрөг) -с 60 хувийн тэтгэлэг олгож ердөө (160,000 төгрөгөөр) суралцах боломж өгч байгаагаараа онцлог юм.

Зөвхөн түрүүлж бүртгүүлсэн 25 хүн тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд цөөхөн суудал үлдсэнийг анхааран амжиж бүртгүүлээрэй!

Бүртгэл 6 дугаар сарын 30-ны 15 цагт дуусна.

Хэзээ: 7 дугаар сарын 1-4 хооронд
Хаана: Gobi Deluxe амралтын газар (gdeluxe.mn)
Facebook: Торгоны Зам Сан
www.freemarket.mn
Утас: 88183885, 88118112

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zulaa 2017-06-29 103.10.199.149

knlknlkn

Сонрихож байна 2017-06-29 66.181.179.17

Сургалтыг их сонирхож байна Говь рисорт хаана байдаг билээ Мэддэг хүн байвал бичээд үлдээвэл ихэд талархах болно

Khaliunbat 2017-06-29 66.181.160.126

Gatsuurtaas hoishoo har usan tohoi

Зочин 2017-06-29 66.181.179.17

Баярлалаа

Сонирхож байна 2017-06-29 66.181.179.17

Сургалтыг их сонирхож байна Говь рисорт хаана байдаг билээ Мэддэг хүн байвал бичээд үлдээвэл ихэд талархах болно