БНХАУ-ын дарга Си Жиньпин ирэх долоо хоногт ОХУ-д айлчлах гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар хийх энэхүү айлчлал долдугаар сарын 3-ны Даваа гаригт эхэлнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын хооронд хамтын ажиллагааны хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна хэмээн БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ли Хуэйлая мэдээлснийг “РИА Новости” дамжууллаа. Эдгээр гэрээ, хэлэлцээрийн нийт дүн 10 тэрбум ам.доллар байх ажээ.
БНХАУ-ын дарга Си Жиньпин Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзана.
А.ТУЛГА