Зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Зургаан аймгийн 125 сум цахилгаангүй болжээ

Сүхбаатарын гудамжны хэсэг буюу Байгалийн түүхийн музейн урд уулзвараас хойшхи 260 метр замыг долдугаар сарын 27-ноос долоо хоногийн хугацаатайгаар хааж, зам засварын ажил хийхээр болжээ.

Архангай, Булган аймаг нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд аваарь гарлаа. Нийт 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унасан бөгөөд зургаан аймгийн 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна. “ЦДҮС” ТӨХК-ийн “Эрдэнэт” дэд станцад 2017.06.28-ны 21:57 цагт гарсан гэмтлийн улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймагт тог цахилгаан тасраад байгаа юм. Эрчим хүчний сайдын тушаалаар ‘ЦДҮС” ТӨХК-ийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед ажиллах бэлэн байдлыг зарласан. Энэ хүрээнд шөнийн 02:00 цагт Хангайн бүсийн салбар, Хархориноос 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон, 1 вышкатай бригад, 02:30 цагт Багануур ЗӨБ салбараас 7 хүний бүрэлдэхүүнтэй 1 фургон машинтай бригад гэмтэлийг арилгахаар гарсан байна. Улаанбаатар салбараас 13 хүний бүрэлдэхүүнтэй 1 маяти кран, 1 25 тоннын Хово кран, 1 КАТ / газар ухагч машин / 5ш төмөр бетонон тулгуур ачиж 05.34 цагт гарчээ. Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна. Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас үүссэн аваарийг арилгах яаралтай арга хэмжээний хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын баг газар дээр нь ажиллаж байна.

Л.ХАЛИУ

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 202.9.42.73

аваарь гэнэ үү ха ха ха Монголоор осол гэдэг юм шүү дээ

Зочин2 2017-06-29 122.201.17.100

Эрчим хүчнийхэн хатуужилтай дайчин улсууд байдаг богино хугацаанд сэргээн засварлахыг хүсье

Зочин 2017-06-29 202.70.34.98

baigaliin gamshig shuu mash huchtei shuurga yvsang hotiin bid ch medersen baih hurdan sergeegeed zalgaarai ajliin amjilt HUSIE \n