З.Галхүү: Монголын тамирчдад маш том туршлага боллоо

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

З.Галхүү: Монголын тамирчдад маш том туршлага боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өглөө олимпийн нийслэл Лондонг зорилоо.

Бадминтоны өсвөр, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн Монголд боллоо. Нийт 10 багц медалийн төлөө өрсөлдсөн тус тэмцээний талаар Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхий менежер З.Галхүүгээс тодрууллаа.

-Бадминтоны өсвөрийн олон улсын тэмцээний онцлог нь юу вэ?

-Энэ тэмцээн ньАргентины Буэно-Айрест болох залуучуудын зуны III олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах тэмцээн юм. Мөн энэ тэмцээнд оролцож байгаа Казахстаны тамирчин нь өсвөрийн рейтингээрээ дэлхийд наймдугаарт эрэмбэтэй. Харин насанд хүрэгчдийнх нь чансаа ахиулах тэмцээн юм.

-Гаднын хэр олон тамирчин оролцсон бэ?
-Нийт тамирчны тоо 80 гаруй. Үүний 50 нь манай улсын тамирчин. Үлдсэн нь гадаадынх. Тодруулбал, БНСУ-аас 15 , Узбекстанаас 10, Вьетнам, Энэтхэгээс тус бүр хоёр, Чех, Казахстанаас тус бүр нэг тамирчин ирлээ.

-Тэмцээний шүүгчид бүгд монгол юм байна. Олон улсын гэх тодотголтой гэсэн атлаа монгол шүүгч нарыг ажиллуулж байгаа шалтгаан нь юу вэ?

-Тэмцээн эхлэхээс хоёр өдрийн өмнө Азийн бадминтоны холбооны техникийн комиссоос төлөөлөгч ирж хоёр өдөр шүүгчийн сургалт зохион байгуулсан юм. Энэ сургалтад манай улсаас 15 шүүгч хамрагдаж 11 нь тэмцээн дээр ажилласан. Эндээс харахад манай шүүгчдийн чадвар эрс сайжирсан нь харагдлаа.
-Манай тамирчдад хэр өгөөжтэй тэмцээн болов?

-Мэдээж манай өсвөрийн тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээнд туршлага нэмсэн тэмцээн боллоо. Хэдийгээр манайхан нутагтаа болсон тэмцээнээс алтан медаль авч чадаагүй ч өөрсдийнхөө хэмжээг мэдлээ. Цаашид улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Насанд хүрэгчдийн ангилалд солонгосууд илт давамгайлсан. Арга ч үгүй биз. Азийн топ 10 багийн нэг шүү дээ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Вьетнамын шилдэг тамирчдын нэг Тью Лин Гьюен түрүүлж байх жишээтэй. Харин олимпийн эрхийн оноо олгох өсвөрийн тэмцээнд Узбекстан, Казахстаны тамирчин маш сайн байсан. Ялангуяа Узбекстаны тамирчдын чадвар илт дээшилсэн байна. Өсвөрийн шилдэг тамирчдын нэг Вайшнави Реди Жака ирж тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

О.Даваасүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж