Хойдууд Пак Гын Хэд цаазын ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Хойдууд Пак Гын Хэд цаазын ял оноожээ

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун Ри Сол Жү гэгч бүсгүйтэй гэрлэсэн тухай тус улсын мэдээллийн төв агентлаг KCNA өчигдөр мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак гын Хэ болон Тагнуулын албаны дарга Ли Бён Хо нарт Хойд Солонгос цаазын ял оноож байгаагаа зарлалаа хэмээн Японы NHK суваг мэдээллээ. Хойд Солонгосын өнөөгийн удирдагч Ким Чен Уны амь насанд халдах оролдлогыг 2015 онд зохион байгуулсан хэмээн буруутгаж, энэ хоёр хүнийг Хойд Солонгост шилжүүлэн өгөхийг Сөүлээс шаардлаа хэмээн Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг мэдээлснийг NHK эх сурвалж болгосон байна.

Цаазын ялыг Хойд Солонгосын Улсын аюулгүй байдлын яам, Нийтийн аюулгүй байдлын яам, мөн Ерөнхий прокурорын газрын хамтарсан тогтоолоор оноож байгааг агентлагийн мэдээнд дурджээ. Гэхдээ яллагдаж байгаа хоёр хүн удирдагч Ким Чен Уны амийг хорлох гэсэн оролдлогыг хэрхэн хийсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе нь авлига, хээл хахуулийн хэргээр энэ оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцрон одоо баривчлагдан шүүхээр хэргийг нь хэлэлцэж байгаа. БНСУ-ын зүгээс Хойдуудын энэ мэдэгдлийг “үндэслэлгүй” хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж