Г.Өсөхбаяр: Уулчид хоёр өөр зам сонгож, хуваагдлаа | News.MN

Г.Өсөхбаяр: Уулчид хоёр өөр зам сонгож, хуваагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Г.Өсөхбаяр: Уулчид хоёр өөр зам сонгож, хуваагдлаа

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг бүлгийн дэд даргаараа томилжээ.

К2 уулыг зорьсон уулчин Г.Өсөхбаяртай иридиум сансрын холбоогоор холбогдож авсан шинэ мэдээллийг хүргэе.

Дөрөв хоногийн өмнө К2 оргилын авиралтын үндсэн баазад ирж /5300 метр/, цаг агаар сайжрахыг хүлээж байсан уулчид өнөөдрөөс 6000 метр орчимд авирч, нэгдүгээр кэмп буюу отгоо байгуулна. 

Энэ удаагийн авиралтад уулчин Г.Өсөхбаяраас гадна олон улсын дөрвөн багийн уулчид оролцож байгаа. Үндсэн баазад цугласан уулчдын хувьд өчигдөр /2017.06.28/ чухал шийдвэрийг гаргасан байна. Энэ нь дээш авирах замын маршрут ба тэдний хувьд авиралтын хувь заяаг шийдэж болохоор хамгийн хүнд сонголт юм.

Энэ талаар Г.Өсөхбаяр “Өнөөдөр маш хүнд сонголт хийсэн өдөр боллоо. Учир нь хамт авиралт хийж байгаа дөрвөн баг хоёр хоёроороо хуваагдаж, хоёр өөр замаар авирахаар боллоо. Нэг зам нь цасан нуранги ихтэй, нөгөө нь сүүлийн жилүүдэд хүн гарч чадаагүй зам. Миний хувьд сүүлийн жилүүдэд хүн гараагүй замыг сонголоо. Одоо дээш явж, нэгдүгээр отог байгуулахад бэлтгэж байна” гэсэн мэдээлэл өглөө.

Өндрөөрөө Эверестийн дараа ордог /8611 метр/, дэлхийн хамгийн эрсдэлтэй уул К2 оргилын авиралтаа эхлүүлэхээр тэрбээр зургадугаар сарын 16-нд Монголоос хөдөлсөн билээ.

Б.ЭНХ

"Болор дуран"-аар шалгав.

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 202.70.42.26

дээд тэнгэр ивээх болтугай

Зочин 2017-06-29 66.181.186.89

Амжилт хүсье чи чадна

Зочин 2017-06-29 27.123.214.121

ЧАМАЙГ ЧИНГИСИЙН СҮЛД МОНГОЛ ТҮМНИЙ ЕРӨӨЛ ИВЭЭХ БОЛТУГАЙ

зочин 2017-06-29 202.179.25.2

дүү минь чи ёстой л уулыг эзэгнэхийн төлөө амь насаа ч хайхрахаа больсон хачин нөхөр байна шүү Энд чиний үеийнхэн дарга нарын цүнх бариад л хар пиар хийгээд л чавганцын хов ярьцгаагаад л [Хориотой Үг] царайлцгааж чи тэнд уулын оргилыг эзлэх гээд л тэмцээд Чи үнэхээр хийморьтой эр хүн оргилоо эзэл төрийн сүлд чамайг ивээх болтугай Чи шүү Өсөхөө

Zochin 2017-06-29 111.87.58.30

Zorisonoo bieluuleed sain yvaad ireerei

Зочин 2017-06-29 49.1.165.187

burhan urshuu

Зочин 2017-06-29 27.123.214.107

Amjilt

Amjilt 2017-06-29 66.181.185.200

Buh yum sanasan eosoor tani boloh boltugai Amjilt husie

хүннү 2017-06-29 202.179.25.171

Ээ бурхан минь энэ бол тоголоом биш шүү эсэн мэнд ирэх болтугай

tuka 2017-06-29 112.72.9.178

and naizdaa amjilt husie araas n yavaad l ochmoor sanagdah yum daan ch\n

Зочин 2017-06-29 202.70.41.146

amjilt Usguu

Bayar 2017-06-29 202.131.236.139

Amjilt husie \nUul hangai taniig huleej avah boltugai

1 2017-06-29 27.123.214.119

amjilt\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж