Ардчилсан намын бүлэг хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг хуралдаж эхэллээ

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, болон Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батжаргал албан тушаалаа сонгуулийн өмнөхөн хүлээгэж өгсөн юм.

УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаа дуусаж, гишүүд ажилдаа ороод байна. Яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхлээд байна.

Тус хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж буй ажээ.

УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарьт дээрх төслүүд багтсан юм.

Энэ долоо хоногийн даваа гариг буюу зургадугаар сарын 26-нд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бүлэг хэлэлцэх эсэх одоогоор тодорхойгүй байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнөөдөр хуралдахгүй юм байна. УИХ-ааср хэлэлцэх хуулийн төслүүдээр байр сууриа нэгтгэсэн учраас шууд байнгын хорооны хуралдаандаа орохоор болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж