“Taipei 101” юугаараа ялгарч чадав?

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

“Taipei 101” юугаараа ялгарч чадав?

Нийс­лэлийн мэргэжлийн хянал­тын газар шийдвэр гаргаж, “Атар” талхыг савлаж зарах ёстой гэж үйлд­вэр­лэгч­дэд шаардлага тавь­жээ.

Амралтын улирал эхэлж байгаа энэ үед гадаадын аяллын хөтөлбөрөө та төлөвлөж амжсан уу. Тэгвэл энэ удаа Тайваны Тайпей хотоос мэдээллийг хүргэж байна.

Бүх талаараа арлаар хүрээлэгдсэн Тайваныг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Зүүн хойд Ази болон Зүүн өмнөд Азийн зааг дээр байрлах арлын Тайваньд ирсэн та нисэх онгоцны буудлаас эхлэн ногоон байгууламжийг мэдрэх болно. Дулаан чийглэг уур амьсгалтай ч үзэсгэлэнт байгаль нь хэдийнээ жуулчдыг татаад эхэлжээ. Тайпей хотын аялалд саатсан бид эхлээд Cloud Gate бүжгийн театрт саатлаа. Энэхүү театр модерн урлагийг сайтар хөгжүүлж, орчин үеийн бүжгээр жуулчдыг татаад эхэлжээ. Сар бүрийн хөтөлбөр өөр өөр байх бөгөөд уран зураг, модерн бүжиг, урлагийн тоглолтуудын хуваариас харахад илт байна.

2015 онд шинэчлэгдэн баригдаж, нээлтээ хийсэн Cloud Gate театрт өдгөө 200 гаруй тоглолт, үйл ажиллагаа явуулжээ. Мөн энэ хугацаанд 200 мянга гаруй жуулчид энэ театраар зочилсон байна. 2017 оны жилийн үзвэрийн хуваарь жилийн өмнөөс гарсан бөгөөд зургадугаар сарын сүүлээр Karma модерн бүжгийн хөтөлбөртэй байгаа аж. Энэхүү театрт Тайвань бүжигчдээс гадна Тайланд, Сингапур, Италиас бүжигчид ирж бүжиглэдэг байна. Мөн олон улсад нэр хүндтэй зураач, хөгжмийн уран бүтээлчид ч бүтээлээ сонирхуулдаг аж. Театрт ирсэн жуулчид зөвхөн үзвэр үзээд зогсохгүй амралтын таатай орчныг бүрдүүлсэн ногоон байгууламжид дурсгалтай агшныг өнгөрөөх бөгөөд http://www.cloudgate.org.tw/ сайтаар зочлоод нэг үзээрэй.

Бидний дараагийн очсон газар бол алдарт “Taipei 101” цамхаг. Дэлхийн олон орны цамхагаас архитектурын шинэлэг санаагаараа “Taipei 101” ялгарч чаддаг учраас жуулчдыг татахаас аргагүй. Газар хөдлөлт, хүчтэй далайн шуурга зэрэг байгалийн гамшгийн үед цамхагийг тэнцвэртэй байлгах үүднээс цамхагийн гол хэсэгт 800 тонн жинтэй бөмбөлөгийг өлгөсөн байдаг. Энэхүү бөмбөлгийг 88, 89 давхраас та харж болно. Мөн 91 давхраас Тайпей хотыг харах боломжтой бөгөөд манантай өдөр хотын сайхныг тольдох боломжгүйг анхаарах хэрэгтэй. Үнийн хувьд 8-10 доллар. Энд нэг анзаарагдсан зүйл бол тайлбарыг хятад, англи хэлээс тавихаас гадна солонгос хэлээр гаргасан байсан. Энэ нь сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын жуулчид Тайваньд нэмэгдэж ирж байгааг харуулж байлаа. Мэдээж цамхаг үзвэр үйлчилгээ, бүхий л төрлийн дэлгүүрүүд байрлана. Мөн 89 давхар руу цахилгаан шатаар 31 секунд гарах нь Геннисийн номонд бичигдэх амжилт болсныг та мэдрэх болно. B1-т байрлах хоолны үйлчилгээний газар мөн олны хөлд дарагдана. Эндээс төрөл бүрийн хоол сонгож болох бөгөөд мах, ногоо, загасаар хийсэн буузыг идэж болохоос гадна шокландан буузаар ч таныг мөн дайлах болно. Он солигдох мөчид алдарт ёслолын буудлагаараа дэлхийн олон орны жуулчдыг татах болсон “Taipei 101” цамхагийн мэдээллийг www.taipei-101.com.tw-с сонирхоорой. Дэлхийн олон сая жуулчдыг татаж чадсан “Taipei 101” цамхагт та нэг саатаад үзээрэй.

Тайваны Тайпей хотын аяллын тэмдэглэлийн үргэлжлэлийг маргааш хүргэнэ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж