Олон нийтийн дэд зөвлөлийг чадавхжуулах сургалт эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Олон нийтийн дэд зөвлөлийг чадавхжуулах сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Олон нийтийн дэд зөвлөлийг чадавхжуулах сургалт эхэллээ

Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 87 жилийн ой энэ онд тохиож буй.

Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдэд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар суурь мэдлэг, ойлголт өгөх, ажиллах журмыг танилцуулах онлайн сургалт эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 51 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.7.4-д орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулахаар заасан ба үүний дагуу Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 сард 21 аймагт ажиллаж уг дэд зөвлөлийн гишүүдийг судлан, сонгон шалгаруулсан юм.

Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн ажиллах журмыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Авлигатай тэмцэх газрын дарга хамтран 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/53, А/44 дүгээр тушаалаар баталсан. Уг дэд зөвлөл нь 21 аймагт 78, нийслэлд 30 , яам, агентлагийн дэргэд 60 гишүүнтэйгээр буюу нийт 168 гишүүнтэйгээр улсын хэмжээнд дараах 3 чиглэлээр нийт 16 үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

Үүнд:

аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, түүнд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох;

Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх;

Уг сургалтад өнөөдөр Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгийн олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд оролцоно.

Маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Архангай, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дорнод, Сүхбаатар, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд хамрагдах юм.

Эх сурвалж: АТГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс