Сонгууль 2017: Элдэв агшин

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Сонгууль 2017: Элдэв агшин

2011 оны хувьд сайн дурын даатгалд 81 642 хүн хамрагдсаны 12 384 малчин байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зургадугаар сарын 26-нд нийт 1988868 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй байснаас 1357788 сонгогч сонгуульд оролцжээ.

Сонгуулийн ирц 68,27 хувь хүрсэн тул сонгуулийг хүчинтэйд тооцож байгаагаа СЕХ-ноос зарласан. Гэхдээ гурван нэр дэвшигчдийн хэн нь ч энэ удаад сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авч чадсангүй. Сонгуулийн урьдчилсан дүн гарч эхлэхэд Х.Баттулга өрсөлдөгчдөөсөө 20 мянга гаруй саналаар цойлж эхэлсэн бол олноо “Босоо” хэмээн алдаршсан МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар МАН-ын нэр дэвшигчээс 5000 орчим саналаар илүүрхэж байсан ч эцсийн мөчид М.Энхболд 411748 – 30,32 хувь, Х.Баттулга 517478 – 38,11 хувь, С.Ганбаатар 409899-30,19 хувь болов.

С.Ганбаатарыг дэмжигчид шөнө СЕХ-нд эсэргүүцлээ илэрхийллээ.

Өмнөх сонгуулиас нэг ялгаатай нь 18 мянган иргэн нэр дэвшигчдийг эсэргүүцэн хоосон саналын хуудас өгсөн нь урьд өмнө нь байгаагүй үзүүлэлт болон тэмдэглэгдэн үлдлээ. Энэ өдөр гэрэл зурагт буусныг “News agency”-ийн гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг үзүүлж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж