“Говь” хандивын 16 сая төгрөгөө онцгойгийнхонд хандивлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Говь” хандивын 16 сая төгрөгөө онцгойгийнхонд хандивлав

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

“Говь” хандивын 16 сая төгрөгөө онцгойгийнхонд хандивлав

7 capын 26 буюу енеедер Лондонгийн 10.00 (Монголд 17.00) цагт жvдогийн тэмцээний сугалаа явагдана.

“Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагыг хүлээн авч уулзан талархал илэрхийлсэн байна.

Энэ үеэр “Говь” ХК-ийн захирал Ц.Баатарсайхан “Онцгой байдлын албаны албан хаагчид маань гал түймрийг цаг алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн барилгын дотор хэсгийг галд автуулалгүй, галын аюулыг хохирол багатай даван гарахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч байна. Гал түймрийн голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан та бүхэнд гүн талархлаа илэрхийлж “Говь” ХК-ийн хамт олноос 16 сая төгрөгийг хандивлаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байгаа танай байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр хариу талархлаа илэрхийлээд “Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаад баяртай байна. Та бүхний сэтгэлийн хандив нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх багаж, техник хэрэгслийг нэмэгдүүлэхэд нэмэр тустай байх болно.

Танай хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцлов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2017-06-29 202.179.26.252

humuus ineedtei yum aa neg 16 saya tugrigiin tulee tailgana ch gekh shig yahav dee ajiltnuudaa shagnal l dee huurhiis

Зочин 2017-06-29 202.72.242.11

Говийн галын асуудал но той Шоу хийж Хөгжлийн банкны зээлийг хаалгаж ард иргэдийн нуруунд үүрүүлж байна гэх хардлага байгаа даа

Иргэн 2017-06-29 150.129.140.167

НОБГ хандивийн мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнах нь зүйтэй Хандивийн мөнгөний зарцуулалт ил тод байх ёстой

mmmm 2017-06-29 43.228.129.229

iim tom gazar baij 16 han saya baihdaa yaah be dee yostoi tatagnasan yumaa tonog tohooromj n shatsan bol 16 terbum bolno sh dee\n

Зочин 2017-06-29 202.179.25.117

жижиг хувьцаа эзэмшигчидэд ээ ноогдол ашиг өөдтэйхэн юм өгөөч ээ ард түмний 51%-н хувьцааг ИХ ХУРЛЫН МОНГОЛООС УРВАГЧ ОЛЕГАРИХУДТАЙ луйвардаж авчихаад муусайн самуурай нар яршиг л байна

Зочин 2017-06-29 112.72.15.202

сайхан мэдээ байна ГОВЬ болон Онцгой байдлын албаныхандаа ажлын өндөр амжилдт хүсч та бүхний маань хүсэл бүхэн биелэх болтугай АМЖИЛТ

zochin 2017-06-29 202.21.117.42

banktai bjiij tatganasan amisgaa ve ene baitugai uguh heregteishd

Зочин 2017-06-29 202.55.191.102

Mundag yumaa Baatarsaikhan zakhiral