Монгол Эм Импэкс Концерн ховор тохиолдох өвчтэй Г.Мягмарсүрэнд тусаллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Монгол Эм Импэкс Концерн ховор тохиолдох өвчтэй Г.Мягмарсүрэнд тусаллаа

ХӨСҮТ-өөс ХДХВ-ийн халдварын 111 дэх тохиолдол бүртгэгдсэнийг энэ долоо хоногт мэдээлсэн.

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлага, үйл ажиллагааны үндсэн зорилгын хүрээнд БНСУ-ын Green Cross компанитай хамтран ховор тохиолдох Jullian Barre /Джуллиан барре/ буюу бүх биеийн булчин сулардаг ховор тохиолдох өвчнөөр шаналж буй Г.Мягмарсүрэнд тусламжийн гараа сунгаж эмчилгээнд нэн шаардлагатай иммуноглобулин тариаг хандивлалаа.

Г.Мягмарсүрэн нь 6-р сарын 7-ны өдөр зүрхнээс бусад бүх булчин суларч биеийн байдал огцом хүндэрсэн байна. Монгол Эм Импэкс Концерны хандивласан энэхүү тариа нь /иммуноглобулин/ өвчтөнд чухал шаардлагатай уургийн хэрэгцээг хангаж эмчилгээг дэмжиж өгдөг юм. Нэн шаардлагатай тариаг онцгой чухал үед хандивлаж байгаад өвчтөний ар гэрийнхэн болон 2-р эмнэлгийн эмч мэргэжилтнүүд талархалтай хандаж байлаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж