Сая өнгөрсөн Парисын нисэхийн салоны өмнөхөн Британийн Neva Aerospace гэх нисгэгчгүй онгоцноос эхлээд агаарын робот аппаратуудыг бүтээх зориулалтын таван европ компанийн консорциум “нисдэг машиныг” хэрхэн харж буй концептаа танилцуулсан байлаа.
Зөвхөн цаасан дээр буусан ч зорчигч тээврийн энэхүү бүтээл AirQuadOne нэр аваад байна. Техникийн төлөвлөгдсөн үзүүлэлт нь хангалттай хэмжээгээр бодит харагдаж буй.
Нэг суудалтай Neva онгоц нь дөрвөн цахилгаан турво сэнс хэрэглэх бөгөөд тэр нь өөр төхөөрөмжүүдэд өмнө нь туршигдсан юм. Жин 450 кг байх ба түүний 150 кг нь цэнэглэх зайнуудад өөр 100 кг нь нисгэгчид болон нэмэлт ачаанд зориулагдах юм.
Зорчигч тээврийн квадрокоптер агаарт 30 минут байх хугацаандаа 40 км-ын замыг цагийн 80 км/цагийн хурдаар туулах юм. Тэр нь их хотын нэг хэсгээс нөгөөд нь хүрэхэд л хангалтай. Аппарат нь тээш эгч хөөрөх бөгөөд түүнийг ердийн цахилгаан залгуураас цэнэглэж болох ажээ.
Neva нь AirQuadOne-г зайг тэжээх жижиг төхөөрөмжөөр тоноглох боломжтой гэв. Тэр нь эргээд нислэгийн зайг уртасгана. Энэ тээврийн хэрэгсэл гарч ирвэл түүнийг хөнгөн онгоцны гэх ангилалд оруулах ажээ. AirQuadOne загвар нь “нисдэг машинуудыг бүтээх ажлынх нь зөвхөн нэг хэсэг болж байна. Өөр олон нэртэй компаниуд энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР