Төв талбайд “даам” гарсан нь

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Төв талбайд “даам” гарсан нь

Бразилын Ерөнхийлөгч Дилма Русеф өчигдөр буюу пүрэв гаригт Англи улсад айлчилсан байна.

Жагсаал хийлгэхгүй гэхдээ сонгуулийн санал хураалтын өдөр хүртэл өдөр болгон нээлттэй хаалганы өдөр хийх гэж үйлээ үзсэн Засгийн газар амсхийв үү, үгүй юу Сүхбаатарын талбайгаар машин зорчив. Гэхдээ засгийн бус хувийн машин шүү. Тодруулбал өчигдөр /2017.06.28/ улаан өнгийн суудлын машин Сүхбаатарын талбайгаар давхиж, талбайн голд нэгэн ахмад настныг буулгасан юм.

Энэ талаар автомашины жолооч “Настай эмэгтэй хөл муутай тул ингэхээс өөр арга байсангүй” гэж тайлбарласан билээ.

Өмнө нь 90-ээд оны үед орон нутгаас ирсэн нэгэн иргэн Сүхбаатарын талбай дээр автомашинаа зогсоож урд нь зургаа татуулж байсан удаатай. Энэ үйлдлийнхээ төлөө тэрбээр торгууль төлсөн байдаг.

Улаанбаатарын төв цэг болох Сүхбаатарын талбай нь төрийн тусгай хамгаалалтын бүсэд ордог байна. Энэ бүсэд зөвхөн зөвшөөрөлтэй авто машин нэвтэрдэг аж. Тухайлбал, хүндэт харуулын машин, түргэний машин, галын машин, хогны машин, талбай цэвэрлэх машин, “ТҮК”-ийн машин цэцэг услах зорилгоор, талбай угаах зориулалттай машин зэрэг авто машин нэвтэрдэг аж. Гэхдээ дээрх бүх тохиолдолд зөвшөөрөлтэй нэвтрэх юм. Гэхдээ ямартай ч Төв талбайд төмөр ‘хүлэг’-тэйгээ зорчиж, ‘даам’ гараад авсан залуу өчигдрийн содон нэгэн үйлдэл байлаа. 

Т.ДАВААНЯМ

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж