Дараагийн санал хураалт ингэж болно

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Дараагийн санал хураалт ингэж болно

“Лондон-2012” зуны олимпийн наадмыг зохион байгуулагчид олимпийн тэмцээний эхний өдөр маш том алдаа гаргажээ.

-Нэр дэвшигч хоёр дахь шатны санал хураалтаар 50+1 санал авах ёстой-

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөө сонгох долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн. Гэвч анхан шатны санал хураалтаар гурван нэр дэвшигчээс хэн нь ч олонхын санал авч чадаагүй учраас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 7-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий гаргасан. Тэгвэл хоёр дахь шатны санал хураалтад хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч болох МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, сонгогчид М.Энхболд, Х.Баттулга нарын аль нэгэнд нь саналаа өгөх учиртай.

Ирц 50 хувиас дээш байж санал хураалт хүчинтэй болно

Хоёр дахь шатны санал хураалтад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын олонх буюу 50 хувиас дээш хүн оролцсон бол хоёр дахь шатны санал хураалтыг хүчинтэйд тооцно. Нэр дэвшигчдийн хувьд ч 50+1 буюу 50 хувиас дээш санал авч байж хоёр дахь шатны санал хураалт хүчинтэй болно. Тодруулбал, хоёр нэр дэвшигч 50 хувиас дээш санал авахаас гадна сонгуулийн ирц ч мөн 50 хувиас дээш байж нэр дэвшигч тодрох боломжтой. Хэрэв сонгуулийн ирц 50 хувьдаа хүрээгүй бол санал нь 50 хувиас дээш гараагүй хэсгийн хороодын саналаа өгөөгүй сонгогчид нэмэлт санал хураалтад оролцоно.

Ирц 50+1, нэр дэвшигч 50+ хувийн санал авах ёстой

Гэвч энэ удаагийн сонгуульд сонгогчдын ирц 66 орчим хувьтай байсан учраас дахин санал хураалтад ирц хүрэх боломжтой, ирц хүргэхийн тулд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн ерөнхий хороо уриалж буй. Энэ удаагийн дахин санал хураалтад нийт 7,2 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд саналын хуудас хэвлэх ажлыг эхлүүлээд байгаа аж. Нэр хуудаст нэр дэвшигч Х.Баттулга, М.Энхболд нарын цээж зураг байхаас гадна сонгогчийн саналыг нууцлах зорилго бүхий хавтсыг санал өгөх хэсгийн хороодод тарааж байгаа аж. Тиймээс сонгогчид өөрийн саналаа нууцлахын тулд саналын хуудсыг хавтсанд хийж, автомат хар машинд уншуулах боломжтой.

Хуулийн лавлах:

Сонгуулийн нэгдсэн хууль 13-р бүлэг

105 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах

  • 105.1.Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.

  • 105.2.Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.

Саналаа өгсөн бол нэмэлт санал хураалтад оролцохгүй

Хэрэв хоёр дахь шатны санал хураалтын ирц хүрэхгүй бол нэмэлт саналт хураалтыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 50 хувиас дээш сонгогч саналаа өгөөгүй бол нэмэлт санал хураалтыг зохион байгуулна. Нэмэлт санал хураалтыг зөвхөн ирц хүрээгүй хэсгийн хороодод явуулах бөгөөд саналаа өгөөгүй сонгогчид нэмэлт санал хураалтад оролцох юм. Нэмэлт санал хураалтыг СЕХ товлон зарлах бөгөөд ирц хүрээгүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураах ажлыг шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулахаар хуульчилжээ. Түүнээс гадна нэмэлт санал хураалтыг амралтын өдөр зохион байгуулах аж. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог хоёр дахь шатны санал хураалтын дүн дээр нэмж тооцох юм. Хэрэв хоёр дахь шатны сонгууль, нэмэлт санал хураалт явуулаад ч ирц хүрэхгүй, нэр дэвшигчид олонхын санал авч чадахгүй бол дахин сонгуулийг УИХ товлон зарлах эрхтэй.

Хуулийн лавлах:

Сонгуулийн нэгдсэн хууль 106 дугаар зүйл. Нэмэлт санал хураалт явуулах

  • 106.1- Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.

  • 106.2.Тухайн сонгуулийн тойрогт сонгуулийн дүн гаргах эрх бүхий сонгуулийн байгууллага нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргана.

  • 106.3.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гаргасан бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулна.

  • 106.4.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба түүнийг амралтын өдөр явуулна.

  • 106.5.Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө.

  • 106.6.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж