Сэргээгдэх эрчим хүчийг 20 жилийн дараа л хэрэглэх үү? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сэргээгдэх эрчим хүчийг 20 жилийн дараа л хэрэглэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчийг 20 жилийн дараа л хэрэглэх үү?

“Гала” хамтлаг тарсанаар хамтлагийн гишүүн Т.Болорцэцэг харин тэс өөр сонголт хийсэн.

Хүн төрөлхтөн өөрийн эрчим хүчний хандлагаа олон удаа өөрчилж ирсэн. Эхлээд  хэрэглээний эрчим хүч нь жимс, ногоо, ан амьтан зэргийн хүнс байлаа. Дараа нь хүн жимстэй махаа өөрчлөн мод, нүүрс, нефть, цөмийн эрчим хүчийг хэрэглэх болов.

Шилжилт бүр нь хэдэн арав, зуун жилээр үргэлжлэн хүний гэр оронд дахин  нэг шинэ гигаваттыг  хүн төрөлхтний үйлчилгээнд оруулж ирлээ. Гэр байраа түүний ачаар дулаахан болгож, тэндээ ухаантай утсаа цэнэглэж, сая сая хүн энд тэндгүй аялан жуулчлах боллоо. Гэсэн хэдий ч өнөөгийн эрчим хүчний тогтсон хэв  жаяг өөрчлөгдөх үү гэсэн асуудал нь шинэ эх үүсвэр бүрэн дүүрэн гарч ирсэн цагт л тодорхой хариулт авна.

“Блюмберг” агентлагийн  Эрчим хүчний асуудал эрхэлсэн тасгийнхан  сэргээгдэх эрчим хүчний талаарх дүгнэлтээ нийтлүүлжээ. Сэргээгдэх  эрчим хүч, СЭХ нь  бидний эрчим хүчний шинэ хэв  хэмжээ болон гарч ирж магадгүй.

Дээрх графикт  ашигт малтмалын түлшний тусламжтайгаар  үйлдвэрлэх  цахилгааны  хувийг, саарлаар нь цөмийн ба усан цахилгаан станцуудын цахилгааны хувийг хар хөхөөр нь нар, салхины СЭХ-ний хувийг харуулжээ.

Олон дахин өсөн нэмэгдэж байгаа ч СЭХ-ний  цахилгаан үйлдвэрлэлт 2040 он гэхэд л эрчим хүчний үйлдвэрлэлийн гуравны нэгийг  буюу 34 хувийг эзлэх гэнэ хэмээн “Блюмберг” тэмдэглэв. Тэгэхлээр СЭХ-ний эрин бас  түүнийг дагаад цаашилж байна гэсэн үг. Зууны хоёрдугаар хагаст л шинэ эрин эхлэх бололтой.  Эрчим хүчний талаар ярихад хүний хэрэглээний эрчим хүчний  зөвхөн нэг хэсэг нь цахилгааны үйлдвэрлэл гэдгийг бид мартаад байдаг муу зуршилтай. Хүний хэрэглээний эрчим хүчний  ихэнх хэсэг нь хөдөлгүүрүүдэд цаашлаад  пийшинд  хэрэглэж буй нефть, хий, нүүрсэнд ноогдоно. Тал талаас нь ингээд тооцоод үзэхээр СЭХ-ний хувь  бага  байгаа юм.

Орчин цагийн ертөнцөд байдаг хөрөнгө мөнгөний асуудалтай СЭХ тулгараад байгаа. Бараг л сүүлийн 40 жилийн турш нарны зай хямраад л байгаа ч  хангалтгүй л байгаа. Салхины эрчим хүч уламжлалт цахилгаан үйлдвэрлэлтэй өрсөлдөж боломжтой. Гэтэл хот сууринд сэнсгүй зураглалтай байхыг  хэрэглэгчид илүүд үзээд байгаа. Үүний шийдэл нь одоо салхин станцуудыг далайд  оруулах. Гэтэл тэр нь үнэ ихтэй.

“Блюмберг”  тийм үнэлгээг Хятадын жишээн дээр гаргасан зураг:

Хар  шугам нь  нүүрсний цахилгаан үйлдвэрлэл, улбар шар ба хөхөөр нарны ба салхины  цахилгаан. Босоо тэнхлэг нь 0-ээс эхлээгүй $/МВт*цагийн  эрчим хүчний  зардал.

Зөвхөн 2020 оны эхээр нарны эрчим хүчний үнэ нүүрснийхээс хямд болно.  Тэр нь зөвхөн шинэ ДЦС-уудад хамааралтай болох юм. Хуучин станцууд нь капитал зарлагаа нөхчихсөн байгаа. Тэнд зөвхөн ажиллагааны зардал л хэрэгтэй учраас  одоо нүүрс хямд байгаа юм. Тэгэхлээр тэднийг зах зээлээс өнөө маргаашгүй шахаж чадахгүй нь ойлгомжтой. МВт*цагийн өөрийн өртөг нь $20-$30 доллар учраас түүнийг хориод жил дотор зах зээлийн механизмаар шийдэхгүй.

Ингэхээр л “Блюмбергийн” энэ  дүгнэлт үнэн болбол  хүн  төрлөхтөн бас ч үгүй урт хугацаагаар малтмал түлшээ ашиглах болно. Бүр цөмрөлтийн чанартай  зүйл гарахгүй бол СЭХ-д хандах өнөөгийн трэнд олон жилдээ үргэлжлэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 222.82.90.247

Монгол нар салхины маш их нөөцтэй Gobitech төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй