Гитлерийг ялахад монголчуудын оролцоо | News.MN

Гитлерийг ялахад монголчуудын оролцоо

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

Гитлерийг ялахад монголчуудын оролцоо

МАН-ын Бага хурлын VI хуралдаанаар өчигдөр нарийн бичгүүдээ огцруулж, шинээр томилжээ. Тус намын хувьд орон тооны дөрвөн нарийн бичиг, харин орон тооны бус таван нарийн бичгийн даргатай юм байна.

Монгол улс нь Гитлерийн Германтай тэмцэхэд  Зөвлөлтөд туслахаа илэрхийлсэн анхны орон болсон юм. Монголын сайн дурынхан Улаан армийн бүрэлдэхүүнд байлдаж, Монголын тусламжийн барааны хэмжээ нь Америкийн ленд-лизийн хэмжээтэй эн зэрэгцэхүйц байлаа гэж russian7.ru сайтын материалд өгүүлжээ.

Анхны холбоотнууд

Гитлерийн Германтай тэмцэхэд ЗХУ-ын анхны холбоотон нь Их Британи эсвэл АНУ биш Тува, Монгол хоёр байв.

1941 оны зургадугаар сарын 22-нд Монголын МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон  түүн дээр ЗХУ-д  бүхий л хүчин чадлаараа туслахаар шийдсэн байна.  Монголын ард түмэн ч тэр шийдвэрийг дэмжиж улс орон даяар нь хурал цуглаан болжээ. Монголчууд Аугаа эх орны дайныг өөрийнх шигээ хүлээн авсан ба тэдний нийтийн ялалтад оруулсан хувь нэмэр нь үнэлэхийн аргагүй их юм.

Таван адууны нэг нь монголынх

Монгол морьд арчилгаа багатай, тэсвэр  хатуужилтай. Тэд дайны фронтуудад солигдошгүй  нөөц байлаа. Адуу морьдын нөөцөөр, нэг үгээр тоо толгойгойгоор  Монголоос гадна АНУ тэр үед дээгүүрт  орж байжээ. Америкийн хувийн өмчтөнүүдээс худалдан авах хөрөнгө  Зөвлөлтөд хүрэлцээгүй биелшгүй зүйл байлаа. Ингээд л Монгол нь Улаан армийн  адуу морьдын гол нийлүүлэгч болжээ.

Өнөөдөр дайны тухай ярихдаа адуу морьдын тухай бага дурсах болсон. Адуу морьд нь Улаан армийн гол зүтгүүр хүчин байлаа.

Морин цэрэгт нэг том дутагдал бий. Тэр нь амьд хүчин байснаас  хохирол их амсаж байлаа.

Дайны эхний жилд Зөвлөлт морьдын тоо толгойныхоо  бараг тал хувийг алдсан байлаа.1941 оны  зургадугаар сард Улаан армийн мэдэлд 17,5 сая морьд байснаа есдүгээр сар  гэхэд тэднээс унага даагыг оруулаад есөн сая нь үлдсэн байна.

Монголоос агт морьд  нийлүүлэх  ажиллагаа  дайны эхнээс эхэлсэн бөгөөд 1942 оны гуравдугаар сараас тэр нь  системтэй бэлтгэл ажил болжээ. Нийт  дүнгээр  Зөвлөлтөд 485 мянган морьд , 32 мянган адууг монголчуудын хувийн бэлэг болгон өгсөн байна. Ийнхүү 500 мянган монгол морьд Ацгаа  эх орны дайны фронтод “тулалдан” явжээ. Генерал Исса Плиев: «…арчилгаа  нэг  их шаардахгүй монгол морьд зөвлөлтийн танктай зэрэгцээд Берлин хүрсэн юм” гэж бичсэн байдаг.

Хожим гаргасан тооцоогоор Алаан армийн таван адууны нэг нь монгол морь байв.  Монголчууд зөвхөн агт морьдоор биш  Улаан армид техникээр тусалжээ.1942 оны нэгдүгээр сарын 16-нд танкийн цуваа байгуулахаар хөрөнгө цуглуулж эхэлсэн байна.

Монголчууд банкинд байгаа бүгдээ л тушаасан билээ. Монголоос Зөвлөлтийн Гадаад худалдаа банкинд 2,5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алт тушаасан байна. Энэ хөрөнгөөр 32 ширхэг Т-34, 21 ширхэг Т-70 танкуудыг авчээ.

Бүтээн  бий болгосон цувааг “Революционная Монголия” гэж нэрлэсэн ба Түүний эхний хэсгээс нь Улаан Армийн анги нэгтгэлд дамжуулан гардуулахаар 1943 оны нэгдүгээр сарын 12-нд маршал Чойбалсан өөрөө очсон байв. Монгол танк бүр нь  «Большой хурал» (Их хурал), «От Совета министров МНР» (БНМАУ-ын Засгийн газраас), «От ЦК МНРП»  (МАХН-ын ТХ-ноос),, «Сухэ-Батор» (Сүхбаатар), «Маршал Чойбалсан», «Хатан-Батор Максаржав» (Хатан баатар Магсаржав), «Монгольский чекист» (Монголын чекист), «Монгольский арат» (Монгол ард), «От интеллигенции МНР» (БНМАУ-ын сэхээтнүүдээс),, «От советских граждан в МНР» (БНМАУ-д суугаа Зөвлөлтийн иргэдээс), «От Малого Хурала» (Улсын бага хурлаас) гэх мэтийн нэртэй байлаа. Мөн түүнчлэн нисэх хүчний дутагдлаа нөхөхөд нь Монгол Улаан армид тусласан юм. “Монгол ард” Монгод мөнгө цулуулж эхэлжээ. 1943 оны долдугаар сар гэхэд хоёр сая төгрөгийг цуглуулсан байлаа.

Наймдугаар сарын 18-нд Иосиф Сталин хувиасаа БНМАУ-ын удирдлагад эскадрильи бий болгоход  тусламж үзүүлсэнд нь талархал илэрхийлсэн байв: “БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Чойбалсанд. Гитлерийн булаан эзлэгчидтэй баатарлаг тэмцэл явуулж байгаа Улаан  Армид зориулан “Монгольский арат” гэсэн байлдааны нисэх онгоцны эскадрилийг бий болгоход зориулан хоёр сая төгрөг цуглуулсанд нь Зөвлөлтийн засгийн газар болон хувиасаа Танд, түүнчлэн Монголын ард түмэнд үнэн сэтгэлийн талархал илэрхийлье. “Монгольский арат” байлдааны онгоцнуудын эскадрилийн бүтээх гэсэн Монголын ард түмний хүслийг биелүүлэх болно”.

Тусламжийн цуваанууд

Монголчууд Улаан армид хүнс, хувцас, ноосоор  тусласан юм. 1941 оны  аравдугаар сард Монголоос тусламжийн анхны цувааг Улаан армид илгээжээ. Тэр цуваа нь 15000 мянган өвлийн хувцасны цуглуулга, нийт 1,8 сая төгрөгний үнэтэй 3000 хувийн илгээлтээс бүрэлдсэн байлаа. Мөн Зөвлөлтийн Төрийн банкинд урсгал зардал зориулах 587 мянган төгрөгийг шилжүүлжээ.

Дайны эхний гурван жилд Монголоос тусламжийн найман цувааг фронтод илгээсэн байв. «Эскадрилья «Монгольский арат» гэсэн нэртэй 1971 онд  хэвлэгдсэн номонд 1942 оны арваннэгдүгээр сард фронтод илгээгдсэн нэг цуваанд юу байсныг өгүүлжээ. Үүнд:  нэхий дээл — 30 115 ш.; эсгий гутал — 30 500 хос; нэхий бээлий — 31 257 хос; нэхий хантааз — 31 090 ш; цэргийн суран бүс — 33 300 ш; ноосон цамц — 2 290 ш; нэхий бүтээлгэ — 2 011 ш; жимсний чанамал — 12 954 кг; зээрийн гулдмай мах — 26 758 ш; мах — 316 000 кг; хувь хүний илгээмж — 22 176 ш; хиам — 84 800 кг; цөцгий тос — 92 000 кг багтжээ.

Монголчуудын цуглуулсан тусламж нь нийлүүлэлтийн хэмжээгээр ленд-лизийн хавьд төхөн очсон нь монголчууд ямар их золиослолт гаргасныг гэрчилнэ. 1944 оны өвөл БНМАУ-д өлсгөлөн эхэлж байжээ.

Сайн дурынхан

Аугаа эх дайнд хичнээн тооны монгол сайн дурынхан оролцсон эсэх нь яг тогтоогдоогүй. Оросын түүхчид зүүн фронтод 500 хүртэл монголын сайн дурынхан  ( тэр үед цэргийн сургуульд сурч байгаа нөхцөл байдлаас үүдэн дайнд оролцогсод мөн Сибирийн  хорих лагерьт байсан монголчууд дайнд оролцсон бололтой. Тэрнээс биш сайн дурынхан гэдэг нь юу л бол. Энэ огт сонсогдоогүй томъёоллыг энэ материалыг бичсэн хүмүүс гаргасан байх.) дайнд оролцсон гэдэг. Тэд морин цэрэг, саперын ангиудад алба хаажээ. Монголчууд сайн анчид байсан учир тэд мэргэн буучид байжээ.

Дайны жилүүдэд сургагдаж, хүчин чадал нь нэмэгдсэн Монголын арми  Квантуны армийн эсрэг  хүчтэй  хаалт хамгаалалт болж байлаа. Найрамдал Монголын  зэвсэгт хүчний буянаар Зөвлөлт холбоот улс Алс Дорнодоос хэд хэдэн дивизыг Зүүн фронд руу илгээж чадсан юм.

Аугуу эх орны дайн дууссаны дараа 1945 оны наймдугаар сарын Зөвлөлт-Японы дайнд арван монгол хүний нэг нь оролцжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Болор дуран"-аар шалгав.

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-29 210.179.96.193

Myagmar aa \nIlt aldaatai toonuud bna Hetruulj bolohgui Ooroo too bas tuuhend taaruu hun yum aa daa

zangi 2017-06-29 49.0.152.66

Ene buhnii huchind tuhain yeiin udirdagchdiin zov bodlogiin ur dund bidnii tuurga tusgaar uls bolj chadsan bolgoo

РАВДАН 2017-06-29 202.70.46.232

ЗЭЭРИЙН ГУЛДМАЙ МАХ ГЭЖ ОДОО Л БИЧДЭГ БОЛСИЙМ БАЙХДОО РАВДАН НЬ ООГТ ОЙЛГОХГҮЙ ЮМ БАЙНА

zangi 2017-06-29 49.0.152.66

Kkkk kkkk guluuz ge mgui setguulch bas bna aa bna

Зочин 2017-06-29 43.242.243.251

Алтан гулдмай мөнгөн гулдмай л гэж байдаг шиг санагдаж байна

Зочин 2017-06-29 202.9.40.81

mash ih vneer oldson tusgaar togtnol ovog deedsiin mini uran uhaan eh ornii mini baylag zugeer neg hujaa erliizvvdiin garaar ugaagdh esgvi manaihan oilgoh tsag ni bolson odoo bugd uhaantai bj songoltoo hiigeeree mongol yalna shvv

Зочин 2017-06-29 202.9.40.81

tusgaar togtonol bol yah argagvi ene ued bsan gj bodhoor bidnii mongoliin tvvh aztai ch hvmvvs shvv choibolsan stalin mongoliin tusgaar togtonoliig delhiid hvleen zovshooruulj chadsan bid bayrlj yavh estoi tegeegvi bol hyatdiin erhsheeld hoid solongos shig bh bsan ch um bil vv hen medlee

Зочин 2017-06-29 202.9.40.81

ene unen too barimt bol mash tom tus shvv ene tvvhiig tvvhiin hicheeleer zaah heregtei bid tvvhee mededgvi bi lav anh udaa iim um sonsoj ba

Иргэн 2017-06-29 103.9.90.220

Бид түүхээ өөрсдөө үнэн зөвөөр бичиж үр хүүхэддээ ойлгуулах хэрэгтэй байна Хоёр хөрш маань бол аль болох гуйвуулна Мана йтүүхчид ялангуяа шинэ үеийн түүхчид бол Оросын сурах бичгээр ажилладаг \nГуравлах орныхон бол нэгэнт материал судалгаа нь англи болон түгээмэл хэлээр байхгүй тул хүссэн хүсээгүй орхигдуулна Сүүлийн үед орос ах нар маань бүр Чингисийн байдлан дагуулал эзлэгдэж хараат улс байснаа бүрэн үгүйсгээд эхэллээ Үнэхээр Монгол морьд 1941-42 онуудад оросын армийн гол зүтгэх хүч байсан юм шүү Оросын зарим шударга эрдэмтэд Альтернатив история гэдэг нэрийн лор бичиж хэвлүүлсэн зүйл бий

Зочин 2017-06-29 43.242.243.251

Дундад улсын иргэн [Хориотой Үг] [Хориотой Үг]

Зочин 2017-06-29 43.242.243.251

Дундад улсын иргэн дyyгүй л зaйл

Зочин 2017-06-29 43.242.243.251

Өнөөдрийн Монголын тусгаар тогтнолын эцэг бол генералисмус И В Сталин мөн

Зочин 2017-06-29 210.179.96.193

Ямар үнээр

Монгол 2017-06-29 202.9.40.12

Билний цөөхөн монголчууд байдгаа өгч өлсгөлөн ядууралд ортлоо тусалсан бидний эцэг эхчүүд Тэгээд ч өнөөдрийн энэ тусгаар тогтнолыг авч үлдсээн Юу үнэн энэ үнэн

БАТ 2017-06-29

Монголчууд юу байдагаа л өгч байсан юм шүү Хамгийн гол нь Квантуны армийн өмнө тээг болон зогсож байсан юм Бид ялалтыг хамт дархалсан юм шүү Чухам үүний ачаар л Ялтын бага хурлаар Монголын тусгаар тогтнолын асуудлыг Нөхөр Сталин холбоотнуудын өмнө дэвшүүлэн тавьсан бөгөөд тэд ч зөвшөөрсөн юм Харин бүх ард түмний санал асуулыг дараа гоминданы Хятадын парламент Засгийн газарт тун халуухан юм болсон доо Хэрэв Сталин хүчлээгүй бол Монгол өдийд Хятадын харъяанд байх байсан юм Манай Маршал ч их зүтгэсэн Түүхийн үнэнийг мартаж болохгүй шүү Хүүхдүүд минь

Зочин 2017-06-29 133.41.91.138

Үхсэн ацныхаа тус байдын сдаа

Зочин 2017-06-29 43.242.243.251

Хол оо очиж xyц xyжaa пиздa минь

Зочин 2017-06-29 182.160.35.115

хаха Монголчуудын тус ч гэждээ Дэлхийн 2 дайны баримтат кинонуудад дурсдагчгүй

Зочин 2017-06-29 66.181.187.216

Durduulaad baih albagui l dee bid gol um aa ali hediin darhalsan ter n Tusgaar Togtnol um

Зочин 2017-06-29 133.41.91.138

Түүх ярьж цээжээ балбахаас өөр ямар ид шид байгаан орчин үеийн нускаануудад Одоо боль орчин үетэйгээ амьдар сдаа Өөр 21 р зууны бахархалаа ярь Дэлхийд танигд Тэр үнэтэй олдсон тусгаар тогтнолоо хамгаал тэмц үхээнз амьд зоомбийнуудаа Үнэн юм шударга юм наад түүхээс чинь өөр юм алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж