Виктор Цойтой холбоотой 15 сонирхолтой баримт

Хуучирсан мэдээ: 2017.06.29-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Виктор Цойтой холбоотой 15 сонирхолтой баримт

Виктор Цойтой холбоотой 15 сонирхолтой  баримт

Виктор Цой амьд байсан бол зургадугаар сард 55 хүрэх байлаа. Цой гэх онцгой үзэгдэл нь түүний залуу настай  холбоотой. Харин домог нь  түүний эмгэнэлтэй үхлээс нь үүдэлтэй.

Сургуулиа төгсөөд Серовын нэрэмжит уран зургийн дунд сургуульд орсон ч жилийн дараа муу сурлагатай гэсэн шалтгаанаар хөөгджээ. Хоёр улирлын дараа ихэнх хичээл нь муу дүнтэй харин уран зургийн техник, орос хэлээр сайн, уран зохиолд онц дүнтэй байжээ. Эцсийн дүнд нь “Кино” хамтлагийн ирээдүйн лидер Техник-мэргэжлийн 61-р дунд сургуулийг дүүргээд сийлбэрчин мэргэжилтэй болжээ. Энэ мэргэжлээрээ л тэр Ленинградын телевизийн “Монитор” хөтөлбөрт гарч ирсэн юм. Тэрээр нецке гэсэн стилийн бичил сийлбэрийг зороод найз нардаа бэлэглэдэг хоббитой байлаа.

Виктор зураг их зурна. Түүндээ хүүхэд цагаасаа л дуртай байв. Тэр нь ч түүнд эхэндээ мөнгө  авчирдаг байлаа. Жүжигчдийг зураад л худалдана. Өсвөр насандаа найз нартайгаа нийлээд дуулдаг байв.

Нуугдмал рок од болоод байсан ч зургаа орхисонгүй. Түүний эртний зургуудад нь Кит Харингийн нөлөө ажиглагддаг. Сонирхолтой нь, оросын “Шинэ зураачид”  гэсэн бүлгийн үзэсгэлэнг 1987 онд Лос-Анжелест зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж байв. Тэр үзэсгэлэн дээр Цойн хоёр зургийг нэгэн цуглуулагч худалдан авчээ. Виктор хар өнгөнд дуртай, үзэгчид түүнийг голдуу л хар хувцастай харцгааж иржээ. Гэхдээ хувцсанд нь өөр өнгө байлгүй яах вэ. Бас нэг дуртай өнгө нь дорнын шар өнгө Викторын дуртай цэцэг нь шар  сарнай байжээ.

Энди Уорхол 1986 оны өвөл Ленинградын нуугдмал жүжигчдэд бэлэг ирүүлсэн байв. Гарын үсэгтэй лаазтай «Кэмпбел» шөл Цойн хаягаар  хүргэж өгчээ. Энэ шөл Бугаевт ноогдсон лааз шиг нь дэлбэрээгүй, хамтлагийн бөмбөрчин Гурьяновынх шиг гоожсонгүй. Лаазтай шөл дараа нь хөгжимчний найз эмэгтэйн гэрт Москвад хадгалагдаж байлаа.

Рашид Нугмановын "Зүү" кино дэлгэцнээ гаран хит болж, түүнд тоглосон Виктор Цой  жилийн  шилдэг жүжигчнээр шалгарав. 1990 оны нэгдүгээр сард "Зүү" киног АНУ-ын Sundance гэх бие даасан кино наадмын хүрээнд хоёр ч удаа үзүүлжээ. Эхний үзлэгийн өмнө Цой ба Юрий Каспарян америк үзэгчдийн өмнө концерт тоглов.

Тэр үед Америкт байсан Нугманов «Үхлийн цайз» гэсэн төслийг бодож “Зүү”-ний баатруудыг Ленинградад авчрахаар сэтгэжээ. Киберпанкийн эцэг гэгдэх Америкийн зөгнөлт зохиолч Уильям Гибсон киног үзээд зохиолыг нь бичихээр болжээ. “Нэгэн удаа намайг казахын залуу найруулагч Рашид Нугмановтай танилцуулсан юм. Рашид надад “Зүү” ба “Кино” хамтлагийн бичлэгийг зориулан өгсөн юм. Би тэр даруйдаа шүтэн бишрэгч нь боллоо. Кино нь ч таалагдсан. Цой гэдэг хагас орос, хагас солонгос маш сайхан залуу байна. Хүнийг татах увдистай. Ингээд бид Цойн тоглосон зөвлөлт-америкийн хамтарсан кино хийх боломжид татагдсан” хэмээн Гибсон 2003 онд ярьсан байдаг.  Тэр биелээгүй төслийн муу талын баатарт нь Talking Heads хамтлагийн лидер Дэвид Бирн уригдаад байсан юм. Америкийн Диснейленд Цойд хамгийн ихээр таалагдсан гэдэг. 

"Кино" хамтлагийн гоцлол дуучин эцэг эхдээ машин авч өгчээ. Зөвлөлтийн үед машинтай болоход дараалалд бүртгүүлэн олон жилээр  ээлжээ хүлээнэ. Хөгжимчний эх Валентина Цой хожим дурсахдаа, 14 жил машины дугаарт зогссон тэдний ээлж ирж 1990 оны дөрөвдүгээр сард утасдан 9000 рубль бүрэн төлөөд машинаа ав гэсэн. Бидэнд мөнгө байгаагүй. Хүү нь туслан  мөнгө авчирч өгөөд хэдэн минут  эхтэйгээ яриад Цой такси хөлөглөн явжээ. Энэ нь Цойн эцэг, эхтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт нь байлаа.

Цой бие даан хагас жилийн дотор англи хэл сурчээ. Нидерландад тоглолт хийхдээ тэр англиар ярилцлага өгч, дууны үгнүүдээ өөрөө англи хэлэнд орчуулжээ. Цой 1989 оны аравдугаар сард жолооны үнэмлэх авав. Жолоодох дадлагагүй, машин техникийг сайн мэдэхгүй учир машин авна гэж зүтгээгүй юм. Кино хамтлагийн продюсер нь байсан Иосиф Пригожин машин авахад нь тусалсан гэдэг. 

Цой 1986 онд Сергей Соловьевын "Асса" кинонд тогложээ. Энэ үеэр Цой Наталья Разлоговатай танилцжээ. “Тэр ирээд л “Би дурлачихлаа…” гэж надад хэллээ. Наташатай харилцаагаа нуугаагүйгээ хэлсэн нь яамай даа. Одоо бодож байхад яагаад  ийм явдал болсныг би ойлгож эхэлсэн. Бид чинь залуудаа танилцсан. Би түүний анхны хайр нь байв. Гэхдээ тэр жинхэнэ тачаал гэдгийг мэдрээгүй иржээ. Учир нь Наташа бид хоёр тэс өөр хүмүүс. Тэрбээр  тайван эмэгтэй, ухаалаг зүйл  хэлдэг, зөв шийдэлтэй хүн. Магадгүй түүнд  тийм хүнтэй  хялбар, тайван байсан байх. “За, тэгвэл чемоданаа бэлтгэ” гэж хэллээ. Нэг үгээр бид чимээгүй салцгаасан юм” хэмээн хожим түүний анхны эхнэр Марьяна дурссан байдаг. Тэдний 1984 онд бүртгүүлсэн гэрлэлт салгагдаагүй үлдсэн юм.

1990 оны зургадугаар сарын 24-нд «Лужникад» тоглогдсон “Кино” хамтлагийн хамгийн сүүлчийн концерт дээр Москвагийн олимпийн тоглолтоос хойш 10 жил өнгөрсний дараа Олимпийн галыг нь дахин асаасан билээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж