Хурхирдаг хүмүүсийн тархины үйл ажиллагаа мууддаг | News.MN

Хурхирдаг хүмүүсийн тархины үйл ажиллагаа мууддаг

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Хурхирдаг хүмүүсийн тархины үйл ажиллагаа мууддаг

Хэнтийн аймгийн Бэрх хотод гуравдугаар зэрэглэлийн гал унтраах 42 дугаар ангийг шинээр байгуулах асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.

Эрдэмтэд унтах үедээ хурхирах нь хүний биед ноцтой исэлдлийн үйл явцыг өдөөж, эмгэг өөрчлөлтийг өдөөх хор хөнөөлтэй болохыг тогтоожээ. Хурхиралт нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, улмаар бүх амьд эсийн бүтцэд ордог липидийг устгахад хүргэдэг байна. Тиймээс хурхирдаг хүмүүс антиоксидантыг хэрэглэх шаардлагатайг нойрны эмгэг судлаач эмч нар баталжээ.

Хурхиралт нь амьсгалын зам нарийссанаас болж амьсгалын үйл ажиллагаа алдагдсаны шинж тэмдэг ажээ. Түүний уршгаар хүчилтөрөгч дутагдаж, өглөөгүүр цусны даралт ихсэн, толгой өвдөж, тархины үйл ажиллагаа мууддаг байна. Хурхиралтын өөр нэг багагүй аюултай үр дагаврыг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын эрдэмтэд нотолжээ.

Оросын ШУА-ийн гэр бүлийн эрүүл мэндийн асуудал, Эрхүүгийн нойрны эмгэг судлалын Эрдэм шинжилгээний төвийн мэргэжилтнүүд, хурхирч байгаа өвчтөний липидийн исэлдэлт маш эрчимтэй явагддаг тул тэдэнд антиоксидантуудыг хэрэглэх шаардлагатай болохыг олж тогтоожээ.

Эх сурвалж: emch.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж