Капсийскийн дэвжээ чөлөөтийнхний эхний шалгалт болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Капсийскийн дэвжээ чөлөөтийнхний эхний шалгалт болно

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Капсийскийн дэвжээ чөлөөтийнхний эхний шалгалт болно

Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталлаа.

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэй бөхчүүдийн уламжлалт олон улсын тэмцээн ирэх сарын 9-10-нд Капсийск хотод болно.

Манайхаас энэ тэмцээний 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Ч.Алтангэрэл нар Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Батзоригийн удирдлага дор оролцох юм.

Энэ тэмцээнд Парист болох ДАШТ-д зодоглох манай найман эрэгтэй тамирчдын тав нь багтжээ. Өөрөөр хэлбэл эрчүүд маань ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм. Үүний араас Болгарт олон улсын тэмцээн болох бөгөөд энэ хоёр тэмцээнээс бөхчүүдийн бэлтгэлжилт хэр төвшинд байгааг шинжих боломжтой. Сонирхуулахад Али Алиевын нэрэмжит тэмцээнд гавьяат тамирчин Б.Наранбаатар долоон жилийн өмнө мөнгө, арван жилийн өмнө хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: mminfo.mn

 

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-28 122.201.28.7

чөлөөтийнхөн хэрүүлчид энэ спорт нь монголд ч дэлхийд ч улам л нэр хүндгүй үзэгч сонирхогчгүй болоод байхад л хэрэгтэй хэрэггүй тэмцээн болгонд очиж ороод л явах юм нөгөө зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэдэг нь л болж байх шиг

Зочин 2017-06-28 202.9.41.142

чөлөөт бөхийн холбоо мөнгө цуглуулаад байртай болох хэрэгтэй сумьяабазар бол зөвхөн уих д байх нэр хүндийн төлөө байдаг сэтгэн бодох чадвар тун тааруу яг гөлөөн энхболдтой адил