Капсийскийн дэвжээ чөлөөтийнхний эхний шалгалт болно

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Капсийскийн дэвжээ чөлөөтийнхний эхний шалгалт болно

Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталлаа.

Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэй бөхчүүдийн уламжлалт олон улсын тэмцээн ирэх сарын 9-10-нд Капсийск хотод болно.

Манайхаас энэ тэмцээний 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Ч.Алтангэрэл нар Үндэсний шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Батзоригийн удирдлага дор оролцох юм.

Энэ тэмцээнд Парист болох ДАШТ-д зодоглох манай найман эрэгтэй тамирчдын тав нь багтжээ. Өөрөөр хэлбэл эрчүүд маань ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм. Үүний араас Болгарт олон улсын тэмцээн болох бөгөөд энэ хоёр тэмцээнээс бөхчүүдийн бэлтгэлжилт хэр төвшинд байгааг шинжих боломжтой. Сонирхуулахад Али Алиевын нэрэмжит тэмцээнд гавьяат тамирчин Б.Наранбаатар долоон жилийн өмнө мөнгө, арван жилийн өмнө хүрэл медаль хүртэж байв.

Эх сурвалж: mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж