Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоолоо

П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг энэ сарын 23-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, 3.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орон даяар явуулахаар болсонтой холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 08 цагаас эхлэн 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоолоо.

Дээр дурдсан хугацаанаас өмнө бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж дуусгахыг нийт сум, хорооны улсын бүртгэгч, аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн иргэний ахлах бүртгэгч нарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. 

Эх сурвалж: оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж