Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ

Засгийн газрын өчигдрийн /VII.25/ хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь’ сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтыг нийгмийн амин чухал асуудал болоод байгаа хоолны хордлогот халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү санаачлан зохион байгуулж байгаа юм. Хүн амыг эрүүл хүнсээр хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлогын үзэл баримтлалын үндсэн зорилго нь чанар, эрүүл ахуйн баталгаатай, шимт чанар бүхий хүнсний зүйлээр хангах замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, хүн амыг буруу хооллолтын улмаас өвчин, эмгэгт нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Гэтэл хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт гарахад олон хүчин зүйл нөлөөлсөөр байна. Тухайлбал Монгол улс дэлхийн 84 орноос хүнсний түхий эд, бүтээгдэхүүнийг импортлодог, хүнсний чиглэлээр бизнес эрхлэгчид аливаа эрсдэлээс сэргийлэх талаар үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, эгзэгтэй цэгийн хяналтыг тэр бүр нэвтрүүлээгүй байдаг. Үйлдвэрлэлийн шинэ технологи хүнсний үйлдвэрүүдэд нэвтрээгүй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болох импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа, хоол үйлдвэрлэл эрхлэгчдийн аюулгүй хүнс үйлдвэрлэх, худалдаалах түүгээр үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний мэдлэг дутмаг, хэрэглэгчдийн хоол хүнсээ зөв сонгож хэрэглэх, мэдлэг хандлага хангалтгүй байгаагаас шалтгаалан хяналт шалгалтын үр дүн тэр бүр хэрэгжихгүй байна.

Иймд хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагааг үр дүнтэй болгох, аливаа эрсдэлийг гарахаас нь өмнө бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр хангах, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд байцаагч бүрийн чадварыг нэг төвшинд хүргэх зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улаанбаатар төмөр замын газрын эрх авcан улсын байцаагч, эрүүл ахуйч эмч нийт 90 гаруй хүн хамрагдаж байгаа юм.

Монгол Улсад хоол хүнсээр дамжих өвчин, хоолны хордлогын дэгдэлт 2014 онд 11 бүртгэгдэж 548 хүн, 2015 онд 6 дэгдэлт гарч  311 хүн, 2016 онд 12 дэгдэлт гарч 430 хүн тус тус өвчилсөн байна.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж