Аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө

УИХ болоод НИТХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан Бага хурлаа хийж, эхний өдөр намын даргаа огцруулсан бол хоёр дахь өдөр нь ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчлөх сценарьт шилжив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал:

  • Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,

  • Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,

  • Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс