Гадаад дахь иргэдийн саналыг 04, 05-нд авна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гадаад дахь иргэдийн саналыг 04, 05-нд авна

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Гадаад дахь иргэдийн саналыг 04, 05-нд авна

МАН-ын Бага хурлын VI хуралдаан ид үргэлжилж байна.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалттай холбоотой  тогтоол гаргалаа.

Тус тогтоолоор, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 5, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын саналын хуудсыг хэвлүүлэх, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв болон салбар комисс, санал авах байруудад саналын хуудсыг хүргүүлэх, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг бэлтгэх, тэдгээрийг хүргүүлэх зэрэг ажлын бэлтгэлийг хангах боломжийг тооцож үзсэний үндсэн дээр хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар зарлав.

Мөн Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын санал, хүсэлтийг харгалзан Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд явуулахаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоов.
 

Тус тогтоолоор, анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан Ардчилсан Намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга /517478 санал/, Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд /411748 санал/ нарыг хоёр дахь санал хураалтад оруулахаар тогтоосныг дурьдаад энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтыг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийн  дагуу зохион байгуулж ажиллахыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, санал авах байрууд болон гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс, салбар комисст даалгасан байна.

Тогтоолоор, хоёр дахь санал хураалтыг зохион байгуулахад холбогдох сонгуулийн хороодод бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны 2017 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Амар 2017-06-28 202.179.27.90

Монголчууд аа 7-д цагаан хуудас өгөцгөөе Тэгвэл АН-аас Эрдэнэ МАН-аас Энхболд МАХН-аас Энхбаяр хариуцлагаа хүлээж суудлаа өгөхөөс өөр аргагүй болох юм байна Намууд бага ч гэсэн цэвэршинэ гэсэн үг Цагаан хуудас өгч соёлтой боловсролтой Ерөнхийлөгчтэй болж төр барих эрхээ эдлэе

Амар 2017-06-28 202.179.27.90

Манай гурван нэр муут гурвуулаа 30 гаран хувийн санал авч нэр хугарахаар яс хугар гэдэг нь боллоо Энэ гурван намд сайн нэртэй хүмүүс байгаа байлгүй дээ Тиймээс сайн хүмүүсээ нэр дэвшүүлэг Ерөнхийлөгч ухаантай юм бол ядаж 1-3-н гадаад хэлтэй хүн болог Учир нь гадныхан хэвлэлээр монголд 3-н авилгач өрсөлдөж аль нь ч ялсангүй гэж бичиж байна Бас Женко илүү санал авсан чинь монголд хөрөнгө оруулсан компаниудын хувьцааны үнэ гадаадад унаад эхэллээ Иймээс дахин санал хураалтанд санал өгөлгүй хоёр дахь сонгуульд аль сайныг нь дэмжиж монголоо бодож төр барих эрхээ эдэлнээ яадгийн