Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо

Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээн нээлтийн ёслолоос хэд хоногийн өмнө эхэлдэг уламжлалын дагуу “Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн өнөөдрөөс эхэлж байна.

Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3,5 км авто зам, Баянхошуу багийн 2,5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр нээлээ.

Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан зэрэг шалтгаанаар тус хэсгийн замыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байжээ. Нийт 4,8 тэрбумын өртгөөр хийгдсэн тус замын гүйцэтгэгчээр “Төв Азза” ТӨХК болон туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажилласан байна.

Дутуу орхигдоод байсан дээрх чиглэлийн 6 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Баруун зуунмод, Баянхошуу багийн иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдэж, машины эвдрэл, шатахууны зарцуулалт, цаг хугацаа хэмнэлт гээд тус бүс нутгийн зорчигчдод ихээхэн ач холбогдлоо өгөх зам болж буй талаар нутгийн иргэд талархалтай байв.

Дашрамд дуулгахад “Ялгуусан” ХХК-ний ажилчид өнгөрсөн долоо хоногт замын ажил хийж байх үедээ гал түймрийн аюулд өртсөн айлаас хүний амь аварчээ. Нээлтийн үеэр Онцгой байдлын газраас тус компаний нэр бүхий ажилчдад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм.

Эх сурвалж: ЗТХЯ

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2017-06-28 203.169.49.122

Гззрын зурагийг нь хамт тавь

Зочин 2017-06-28 202.9.42.39

Сонгуулиар л ажил хийж эхэлдэг малужд

Зочин 2017-06-28 66.181.179.75

AN iin nugeltnuudees arai deer yumaa MAN Odoo uul nenkhbold s bayar 2 oo elbegdrojtoigoo zaichval buur sain bolokh geed baidag Yuugaa khiij EEBEE YAAGIITAI niildeg bainaa Tegej baij MANAN bolood ner khundee aldaad baliar yumnuud AN zaluus n bol gaigui tekhdee deedekh khed n alaldaad dandaa ediin zasgiin khyamral avchirna Tegeed neg gaigui muu gekheer dandaa khyatadtai kholbogdono Yamar saindaa khyatadiin yeronkhiilegcheer ekh oron shuleg ikh khurliin tankhimdaa unshuulaad suuj baikhavdee AN aa

хуульч 2017-06-28 202.9.43.198

ЙИМ ЮМ АА ЭРТХЭН ХИЙЖ БАЙХГҮЙ ДЭЭ ЭР ХҮН ЭХ НУТАГТАЙ БАЙДАГ БОЛОХООР ТӨВ АЙМАГТАА ИЛҮҮХЭН АНХААРЧ БАЙМААР САН

зочин 2017-06-28 202.131.225.157

маш сайн байна манай Миеэгийн мэлгэр сонгуулиас өмнө хийх гээд амжаагүй юм байна одоо бол ерөнхийлөгч болох боломжтой болжээ

Kkk 2017-06-28 66.181.187.251

Kkkk