3200 зуухыг гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй тарааж эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

3200 зуухыг гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй тарааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

3200 зуухыг гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй тарааж эхэллээ

Төрийн албанд 18 жил ажилласан туршлагатай Цагааны Нанзаддоржийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэл томилсон байна.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг болох гэр хорооллын утаатай тэмцэх, гэр хороололд оршин суугчдын ая тухтай, тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ЭКО тохилог хашаа төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд иргэдтэйгээ хамтран хашаандаа зөв төлөвлөлт, зохион байгуулалт хийж, өрхийн аж ахуй эрхлэн үр өгөөжийг хүртэн байгальдаа ээлтэй, өрхдөө тодорхой орлоготой байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Экоресурс ХХК идэвхи санаачилга гарган хамтран ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд утаа бага гардаг, түлшинд хэмнэлттэй “Нүүдэлчин” 3200 зуухыг Төв аймагт нийлүүлж өнөөдрөөс иргэдэд тарааж эхлэлээ.

Энэхүү утаа бага зарцуулах зуухыг Аймгийн төв Зуунмод, Баянчандмань, Эрдэнэ суманд нийлүүлж хот суурин газрын агаарын бохирдлыг арилгах зорилттой ажиллаж байна. Зуунмод суманд 2900, Баянчандмань суманд 150, Эрдэнэ суманд 150 ширхэгийг нийлүүлэх бөгөөд айл өрхүүддээ хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүй тарааж байгаа юм. 6 дугаар сарын 28-нд Номт багийн 100 өрхөд, 28, 29-нд Ланс багийн 682 өрхөд, 30, 7 дугаар сарын 1-нд Баянхошуу багийн 426 өрхөд, 2-3-нд Зүүндэлгэр багийн 305 өрхөд, 4-5-нд Баруун-Зуунмод багийн 520 өрхөд, 6-8-нд Нацагдорж багийн 710 өрхийн иргэдэд нийлүүлэх юм.

Энэхүү утаагүй зуух нь олон улсын чанарын стандартад нийцсэн, мод, нүүрсний 40-50 хувийн хэмнэлттэй, түлшний хэрэглээ нь хяналттай, хэрэгцээгээрээ нэмж болдог, уламжлалт аргаар галладаг, хийц өнгө үзэмжийг Монгол ахуйд тохируулсан, нүүрс, мод, аргал, хөрзөн болон сайжруулсан түлшинд тохиромжтой, дулаанаа удаан барих зэрэг олон давуу талуудтай. Үйл ажиллагааны горим нь галлах явцад гарсан утаагаа хийжүүлэн дахин шатаах технологи дээр үндэслэсэн ба дулаанаа удаан хугацаагаар хадгалах зориулалтаар тусгай керамик доторлогоотой хийгдсэн байна.

Эх сурвалж: www.tov.gov.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс