Э.Халиунболд Ази тивийн аваргын эхний гараанд түрүүллээ | News.MN

Э.Халиунболд Ази тивийн аваргын эхний гараанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Э.Халиунболд Ази тивийн аваргын эхний гараанд түрүүллээ

Филиппиний Принцеса хотноо энэ сарын 20, 21-ний өдрүүдэд мотоциклийн бартаат замын Азийн АШТ-ий эхний гараа боллоо. Энэ удаагийн тэмцээнд манай гурван тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Э.Халиунболд түрүүлээд байна. ОУХМ Э.Халиунболд өмнө нь 2008 онд болсон цуврал тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүлж, Ази тивийн аварга болж байсан бол өнгөрсөн жил дэд байрт шалгарч байсан билээ. Мотоциклийн бартаат замын тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медалийг Япон, Ираны тамирчид хүртсэн байна. Нийт зургаан гараатай Ази тивийн АШТ-ий дараагийн гараа гуравдугаар сарын 28-нд болох бол  тэмцээний дөрөв дэх гарааг энэ оны есдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Б.Энх

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж