Аймгийн төвийн гэрэлтүүлгийг лед болгож байна

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Аймгийн төвийн гэрэлтүүлгийг лед болгож байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд гудамж талбайн 1100 гаруй гэрэлтүүлэг байдаг. Эдгээр гэрэлтүүлгүүд нь 250 вольтоор ажилладаг учраас цахилгааны төлбөр ихээхэн гарахад нөлөөлдөг аж. Иймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр аймгийн ‘Сэлэнгэ үйлчилгээ’ ОНӨААТҮГ-т 30 сая төгрөгийг шийдэж өгсөн байна. Энэхүү хөрөнгөөр тус байгууллага гудамж талбайн гэрэлтүүлгээ 150 Вт-аар ажилладаг, цахилгаан эрчим хүчийг 50 хувь бууруулах лед гэрлээр солих ажлыг хийж эхлээд байна. Энэхүү гэрэл нь цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэйгээс гадна хотын өнгө үзэмжинд ч нөлөө үзүүлэх гэнэ. Эхний ээлжинд Сүхбаатар сумын хорооллын 5-р багаас гурвалжин хүртэл 68 шон, гурвалжингаас “Хулан хатан”-ны хөшөө хүртэл мөн 68 шонгийн гэрэлтүүлгийг солиод байгаа юм. Өмнө нь тус байгууллага зуны улиралд цахилгааны төлбөрт 5 сая төгрөг төлдөг байсан гэнэ. Харин энэхүү лед гэрлийг тавьснаар 50 хувь хөнгөлж 2 сая 500 мянган төгрөг хэмнэх боломжтой болж байгааг албаны дарга О.Баатарцогт хэллээ. Энэхүү гэрэлтүүлгийг шинэчлэх ажил цаашид үе шаттайгаар хийгдэх юм. “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ нь Сүхбаатар сум дахь Олон улсын худалдааны төв, Гэрэлт цогцолбор, Сүхбаатар хот доторх нийтийн тээвэр, мах боловсруулах зоорь, гэрэлтүүлгүүд, Сайханы хөтөл зэргийг хариуцан ажилладаг байна. Цаашид хотын өнгө үзэмжийг сайжруулах үүднээс үргэлжлүүлэн үлдсэн гэрлүүдийг лед гэрлээр солих ажил хийгдэж ажээ.

Эх сурвалж: selenge.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж