Сансрын анхны эмэгтэй нисэгч В.Терешкова Монголд айлчилна гэлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сансрын анхны эмэгтэй нисэгч В.Терешкова Монголд айлчилна гэлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Сансрын анхны эмэгтэй нисэгч В.Терешкова Монголд айлчилна гэлээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааныг хийхээр зар түгээгээд байсан ч хойшлуулсан байна.

УИХ-ын гишүүн Л.Болд ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терешковатай түүний урилгаар Москва хотноо энэ сарын 23-нд уулзжээ. Хүн төрөлхтөний түүхэн дэх анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешкова нь өдгөө улс төрийн сонгуульт албан тушаал хашиж буй. Монголчуудын сайн мэдэх Валентина Терешкова нь Монгол, Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнуулж байсан төдийгүй ОХУ-ын анхны эмэгтэй генерал цолтой хүн юм.

Уулзалтын үеэр Л.Болд түүнд ‘Шинэ Монголын төлөө санаачилга’ төрийн бус байгууллагыг төлөөлөн ‘Насан туршийн бахархалт хүн’ шагналыг гардуулан өгч, Монгол Улсад айлчлахыг урилаа. Хатагтай В.Терешкова “Монгол хүнийг дахин сансар уудам руу нисгэхэд хамтарч ажиллах болно” гэдгээ энэ үеэр мэдэгдэж, түүнийг өөрийн төрсөн нутаг болох Ярославийн бүс нутагт урьсан юм. Тэрбээр Монголд олон жилийн өмнө очсон ч уудам сайхан тал, тайван амгалан нартай өдрүүдийг нь санаж явдгаа дурсаж, энэ зун Монгол Улсад айлчлах болно гэдгээ мөн илэрхийлсэн байна. Тэгэхээр удахгүй УИХ-ын гишүүн Л.Болд болон “Шинэ Монголын төлөө санаачилга” ТББ-ын урилгаар дэлхийн анхын сансрын эмэгтэй нисэгч, дэлхийн шинжлэх ухааны хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бас нэгэн домогт эмэгтэй Монголд ирэх нь ээ. Дашрамд дуулгахад Л.Болдын тэргүүлж буй “Шинэ Монголын төлөө санаачилга” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын сансрын нисэгч Базз Олдрин Монголд саяхан айлчлаад буцсан билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2017-06-28 202.70.46.232

ВАЛЕНТИНА ТЕРЕШКОВА ТА МОНГОЛЫН САЙХАН ОРОНД ТАВТАЙ МОРИЛООРОЙ ШУДАРГА ЖУРАМ МЕДАЛЬТ БҮХ ХҮМҮҮС ТАНЫГ ДУРСАХ БИЗЭЭ ХАРИН МОНГОЛЧУУД БИД ЧУЛУУНХҮҮГЭЭ ЭРГЭН ДУРСАХ ХЭРЭГТЭЙ

hm 2017-06-28 94.7.197.210

Mongold tabtai morilogtun

saruul 2017-06-28 202.9.42.3

Saihan medee bna Mongold tavtai moril Bold gishuund bayarlalaa