Нэг хэсэг жүжигчин Ч.Ундралтай хамтран рок попын “гал тогоо”-гоор ороод гарсан Т.Өөдөө шаггүй жүжигчин болохоо харуулж уран сайхны кино, драмын жүжиг гээд овоо хэдэн бүтээлд өөрийн дүрээ үлдээгээд амжсан. Гэхдээ явж явж Өөдөөгийн хамгийн зөв сонголт нь хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч байсан гэж олон хүн ярьдаг юм билээ. Түүний анхны хайрын эзэн жүдо бөхийн тамирчин залуу байсныг урлаг, спортын хүрээний цөөн тооны хүмүүс мэднэ. Тэдний анхны хайр бүтэлгүйтэж, тамирчин залуу нь алсын Америкт олон жилийг өнгөрүүлсэн ч эргэж ирээд бас л Өөдөөтэй амьдрахыг хүсч, гэрлэх санал хүртэл тавьсан гэдэг. Гэвч анхнаасаа л бүтээгүй тэдний дурлалын романст цэг тавигдаж, өдгөө өөр өөрийн шинэ амьдралыг сонгоод байна.
Хөгжилтэй, хөөрхөн, цоглог…Хөгжмийн нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч Өөдөөд аз жаргал хүсье.