СЕХ-ны гадаа жагсаал болж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

СЕХ-ны гадаа жагсаал болж байна

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутаг дахь Баян-Намсрай бурхныг тус аймгийн “Батс-Өргөө” ХХК-ийн захирал Ж.Батсайханы санаачилгаар сэргээн засчээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гадна Ардчилсан намын гишүүд дэмжигчид болон Монголын Ардчилсан холбооны гишүүд жагсаал хийж байна. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтыг долдугаар 9-нд буюу амралтын өдөр явуулах нь зохимжгүй гэж үзэж байгаа бөгөөд тус намаас СЕХ-ны өчигдөр зарласан ‘Хоёр дахь санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулна’ гэсэн хугацаатай холбогдуулан өөрчлөх шаардлага хүргүүлсэн юм. Жагсагчид мөн санал хураалтыг сонгуулийг хуулийн дагуу шударга явуулж, хуулиа биелүүлэн, эрх баригчдаас хараат бус ажиллахыг уриалж байлаа. 

СЕХ одоо 16:30 цагаас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарласан байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж