“Үнсгэлжин” Монголд | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Үнсгэлжин” Монголд

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

“Үнсгэлжин” Монголд

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын Сонгинохайрхан дүүрэг хариуцсан ажилтнууд хулгайгаар мод тээвэрлэж явсан “Зил-130” маркийн таван машинтай хууль зөрчигчдийг саатуулжээ.

200 жилийн түүхтэй “Үнсгэлжин” буюу Cindrella дуурийг Монголд анх удаа тавих гэж байна. Анх монгол гаралтай дуучин, соёлын менежер С.Аяна энэ санаачилгыг гарган, Итали, Монголын хамтарсан төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ.

Монголыг гадаадад сурталчлах, соёлын салбарын бусад орнуудтай харилцах харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой тус төсөлд Европын шилдэг агентлагуудад хамаардаг Италийн шилдэг дуучид, удирдаач, Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, мөн Испани, Оросын уран бүтээлчид анх удаагаа нэгдэн оролцох гэж байна.

Дэлхийд алдартай хөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пескассэроли удирдлага дор “Үнсгэлжин” дуурийг долдугаар сарын 2-ны өдөр ганцхан удаа тоглох ажээ.

Нэрт удирдаач Якобо Сипари Пескассэроли тоглолтын талаар “Би Монгол Улсад ирсэндээ маш их баяртай байна. Яагаад гэвэл Монгол Улс бол баатруудын эх орон. Монголын уран бүтээлчид үнэхээр чадварлаг хүмүүс байдаг. Миний гол үүрэг бол тоглолт удирдан явуулах. Гэхдээ би цаашид Монголын энэ их өв соёлыг өөрийн эх орондоо сурталчлахад үргэлж анхаарах болно” хэмээлээ.

Тэрбээр мөн “Цаг давчуу, бэлтгэл маш богино хугацаанд хийгдэж байгаа ч та бүхэндээ чанартай, сайхан тоглолтыг хүргэх болно гэдгийг хэлэхийг хүсч байна” хэмээсэн юм.

г.ганболор

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2017-06-28 202.131.233.11

сонгуулийн шуурганд өртчихсөн байгаа энэ цаг үед ийм гэгээлэг мэдээ сонордуулсанд баярлалаа