Тооллогын материал хүлээн авч дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Тооллогын материал хүлээн авч дуусчээ

Монгол Улс арван жилд нэг удаа хийдэг хүн ам, орон сууцны тооллогоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн билээ. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын мэдээлэл боловсруулах ажлын хүрээнд тооллогын материалыг шалгаж хүлээн авах, иргэдийн ажил мэргэжил болон эдийн засгийн үндсэн үйл ажиллагааг ангилж, кодлох, мэдээллийн санд шивэх ажил хийгдэж байна.

Хөдөө орон нутаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн 1.4 сая гаруй хүний материалыг шалгаж, хүлээн авах ажил дуусч, кодлох, шивэх ажил эхэлсэн байна. Харин нийслэлийн дүүргүүд, яамдуудын материал хүлээн авч байгаа аж. Кодлолт, шивэлтийн ажилд 140 гаруй хүн хоёр ээлжээр ажиллаж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж