Залуусын нас баралтын шалтгааныг зам тээврийн осол тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Залуусын нас баралтын шалтгааныг зам тээврийн осол тэргүүлж байна

Нийслэлийн ИЗНН-ын хороо өчигдөр хуралдаж, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцсэн байна.

Дэлхий дахинд ойролцоогоор 1.25 сая хүн зам тээврийн ослын улмаас жил бүр амиа алддаг байна. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь 15-29 насны залуучууд байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, дээрх насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол болсон аж.

Зам тээврийн осол, гэмтэл нь нийгмийн эрүүл мэндийн томоохон бэрхшээлийн нэгээс гадна, улс орны ДНБ-ий гурван хувь, дундаж болон бага орлоготой орны ДНБ-ий таван хувьтай тэнцэхүйц эдийн засгийн хохирлыг учруулдаг гэнэ. Манай улсын хувьд хурд хэтрүүлэх нь зам тээврийн осол гарах тэргүүлэх таван шалтгааны нэг болжээ. Зам тээврийн осол хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн осол 89, онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн осол таван хувийг тус тус эзэлж байгаа нь хурдтай шууд холбоотой аж.

Тээврийн хэрэгслийн хурд өндөр байх тусам зогсох зай их байх шаардлагатай ба мөргөлдөөн, ослын эрсдэл мөн нэмэгдэнэ байна. Тухайлбал, хуурай зам дээр 80 км/цагийн хурдтай явж байх үед үйл явдалд хариу үйлдэл хийх зай 22 метр байдаг ба бүрэн гүйцэт зогсох хүртэл хугацаанд 57 метрийг туулдаг гэнэ. Тиймээс жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байхыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж