Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу хуучнаар Зүүн хараагийн төмөр замын нүхэн гарц энэ сарын 19-нд нуржээ.

Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 11326352, 11323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж