“Marvel” студи 1935 онд анх дэлгэцнээ гарсан “Франкенштейны сүйт бүсгүй” киноны шинэ хувилбарыг бүтээхээр төлөвлөжээ.
Кино багийнхан гол дүрийн бүсгүйд тоглуулах саналыг жүжигчин Анжелина Жоли болон Шарлиз Терон нарт хоёуланд нь илгээжээ. Үүнээс болоод Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн харилцаа “хүйтэн дайн”-ы хэлбэрт шилжиж байгаа бололтой. Учир нь тэд анх удаа ингэж нэг киноны гол дүрийн төлөө өрсөлдөж буй хэрэг биш. Кино продюсерүүд байнга тэдэнд ижил дүр санал болгодог нь бүсгүйчүүдийн харилцааг муутгадаг гэж болно.
Тухайлбал, Жоли “Murder on the Orient Express” кинонд тоглохоос татгалзах үед кино продюсерууд Теронд мөн санал тавьж байжээ. Үүнийг мэдсэн Терон гэрээгээ шууд цуцалсан ба тэдний оронд Мишель Пфайффер тоглож байсан.
Харин энэ удаад “Marvel” студийн продюсер Жоли, Терон хоёрт хоёуланд нь киноны зохиолоо илгээсэн байна. Гэхдээ тэд Жолиг илүү тохиромжтой гэж үзэж байгаа. Хоёуланд нь санал тавьсныг таатай хүлээж аваагүй Шарлиз Терон нэг их удалгүй киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Харин Жоли “Франкенштейны сүйт бүсгүй” кинонд тоглох эсэхдээ одоогоор ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Хэрвээ Жоли татгалзвал киноын уран бүтээлчид тэднээс өөр жүжигчний эрэлд гарах юм.
Жоли, Терон нар мөнхийн өрсөлдөгчид. Кино продюсерууд тэдэнд олон удаа адилхан дүр санал болгож байснаас ингэж дүгнэж болно. Хэдийгээр тэдний нүүрний төрх төстэй ч ааш зан, хандлагын хувьд огт өөр хүмүүс. Гэхдээ 41 настай Шарлиз болон 42 настай Анжелина нарын карьер, хувийн амьдрал нь тун төстэй. Тэд хоёулаа хамгийн үзэсгэлэнтэй, эрэлттэй жүжигчдийн тоонд багтдаг. Хоёулаа өнөр гэр бүлтэй болохыг мөрөөддөг ч хайр дурлалын асуудалд азгүй бүсгүйчүүд гэгддэг.
Бэлтгэсэн: Ц.УРАН