Сурталчилгааны цагаа С.Ганбаатар зөв ашиглажээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Сурталчилгааны цагаа С.Ганбаатар зөв ашиглажээ

Тэрбээр Вашингтоны баруун өмнөд хэсэгт тус онгоцыг барьцаалж, 200 мянган ам доллар дээрэмдэн, онгоцноос шүхрээр доош буусан гэнэ.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж, Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Тус төвөөс өнөөдөр /2017.06.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мониторингод  МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулсан байна. Дээрх телевизүүд нь олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуураар хамрагдсан байдаг. Энэ тухай тоймлов.

Телевизүүд С.Ганбаатарт хамгийн бага цаг оноожээ

Мониторингийг телевизийн 1691 цаг 13 минут 42 секундын нэвтрүүлэгт хийснээс 135 цаг 54 минут 10 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл эзэлжээ. Энэ нь нийт эфирийн 8,2 хувь юм байна. Сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаанд МҮОНТ Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын талаарх мэдээлэл давамгайлсан нь 38 хувийг эзэлж буй аж. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарт тун ойролцоо цаг оногдсон нь 31 хувийг  эзэлсэн байна. Арилжааны телевизүүд аль нэг нэр дэвшигчийг онцлон илүү цаг зарцуулжээ. Тухайлбал “UBS”, “25 дугаар суваг” телевизэд нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл давамгайлсан бол С-1 телевизэд нэр дэвшигч М.Энхболд, TV9 телевизэд нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл илүү цаг эзэлжээ.

С-1 телевизийн М.Энхболд руу хандсан мэдээллийн 93 хувийг сөрөг мэдээлэл эзэлсэн бол долоон хувь нь төвийг сахисан мэдээлэл байсан аж. Арилжааны дөрвөн телевиз дунджаар хамгийн их цагийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод зарцуулсан нь 38 хувь болсон бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 37 хувийг эзэлжээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хамгийн бага цаг оногдсон нь 25 хувь болсон байна. Гэхдээ энэхүү хамгийн бага оногдсон цагтаа нэр дэвшигч С.Ганбаатар илүү өөрийгөө сурталчилж, бодлогоо ярьж, цагийг үр дүнтэй ашиглажээ.

МҮОНТ хамгийн их захиалгат нэвтрүүлэг цацжээ

МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 54 хувийг захиалгатай нэвтрүүлгийн цаг эзэлжээ. Арилжааны телевизүүдийн дунджаар энэ нь 41 хувийг эзэлж байна. Хамгийн бага захиалгат нэвтрүүлгийг С1 телевиз нэвтрүүлсэн нь 15 хувьтай гарчээ

МҮОНТ-ийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 8 хувийг эзэлсэн бол бусад дөрвөн телевизийн хувьд энэ нь дунджаар 25 хувьтай  байсан аж. Далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл гол төлөв цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр их цацагджээ.

Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг өсөв

Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл сурталчилгааны эхэнд бага байсан ч аажмаар өссөөр дөрвөн телевизийн дунджаар 33 хувийг эзэлсэн аж. МҮОНТ-ийн хувьд нийт цагийнхаа 38 хувийг зориулжээ. Харин С1 телевиз нийт цагийнхаа 47 хувийг сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг бэлтгэхэд зориулсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж