Хөл хүнд Серена Уильямс нүцгэн зургаа авахуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хөл хүнд Серена Уильямс нүцгэн зургаа авахуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Хөл хүнд Серена Уильямс нүцгэн зургаа авахуулжээ

Хаядаригаа таваглаад үлдсэн чидун жимсний тосоо дээгүүр нь хэсүүлээд улаан перц цацаад бүлээнээр нь эсвэл хөргөгчинд хийж хөргөөд сервислэнэ.

Дэлхийн спортын түүхэн дэх шилдэг тамирчдын нэг Серена Уильямс хөл хүнд болсон тухай мэдээлэл саяхан сая сая шүтэн бишрэгчдийг нь баярлуулсан.

Теннисчин бүсгүй Vanity Fair сэтгүүлийн ирэх наймдугаар сард хэвлэгдэн гарах дугаарт нүцгэн зургаа авахуулжээ. Гэрэл зургийг оддын зурагчин Анна Лейбовиц буулгасан байна.

Сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Серена Уильямс “Жинхэнэ биш юм шиг л санагдаж байна. Өнгөрсөн жилийн арав, арваннэгдүгээр сард намайг хүүхэдтэй болно гэж хэлсэн бол би түүнийг дэлхий дээрх хамгийн худалч хүн гэж бодох байлаа” гэж ярьжээ.

Reddit-ийг үүсгэн байгуулагч Алексис Оханьянтай сүй тавьж, анхны хүүхдээ хүлээж буй Серена төрөх бэлтгэлээ базааж амжаагүй байгаа тухайгаа ч мөн хэлсэн байна. “Хүүхэд төрөхөөр хэрхэх талаар мэдэх юм алга. Би юугаа ч бэлдээгүй, хүүхдийнхээ өрөөг хэрхэн тохижуулахаа ч мэдэхгүй байна” хэмээжээ.

35 настай тамирчин бүсгүй өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд бэлтгэж байхдаа хөл хүнд болсон гэдгээ мэдсэн гэнэ. Жирэмсний тестийн хариуг хараад амьдрал нь орвонгоороо өөрчлөгджээ. “Хоёр зураас хараад зүрх минь зогсох шахсан. Дахиад таван ч тестээр шалгаж үзсэн. Бурхан минь, ийм байх боломжгүй шүү дээ. Би тэмцээнд оролцох ёстой. Одоо яаж Австралийн нээлттэй тэмцээнд оролцоно оо. Бас энэ жилийн Уимбльдонд түрүүлэх зорилготой байгаа шүү дээ гэж бодсон” хэмээн Серена ярьжээ.

Гэхдээ Серена өмнөх зорилгодоо хүрч, хөл хүнд хэдий ч Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж чадсан юм.

Серена ирэх есдүгээр сард амаржих бөгөөд хосууд хүүхдийнхээ хүйсийг урьдчилж мэдэхийг хүсээгүй, сюрприз байлгахаар хүлээж байгаа гэж дотнын найз нь ярьжээ.

С.ЦЭЛМЭГ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс