Маргааш чуулган хуралдуулахаар зарлалаа | News.MN

Маргааш чуулган хуралдуулахаар зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.06.28-нд нийтлэгдсэн

Маргааш чуулган хуралдуулахаар зарлалаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас авсан тодруулга

УИХ-ын чуулганы түр завсарлага дуусч, гишүүд маргаашнаас ажилдаа орох гэж байна. Зургадугаар сарын 29, 30-нд хуралдах Байнгын хороо болон чуулганы хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг хүргэж байна.

Маргааш /2017.06.29/-нд УИХ дахь хоёр намын бүлэг хуралдана. Бүлгийн хурлын дараа буюу үдээс өмнө хоёр Байнгын хороо хуралдахаар тов гарчээ. Харин үдээс хойш УИХ-ын чуулган хуралдах юм байна.  

Пүрэв гаригт болох хуралдаан

1.Төрийн байгуулалтын байнгын хороо, 11.00 цагаас

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, 11.00 цагаас

Хэлэлцэх асуудал:

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

 


ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
 

06 дугаар сарын 29-ний 15.00 цагаас, 30-ны 10.00 цагаас:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;

  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-28 122.201.24.164

Ene erguunuud huraldaad yu hiidiin Baahan huduunii malnuud

Зочин 2017-06-28 122.201.31.233

МӨНГӨ ТАРААСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ягТҮҮН ШИГ ШОУ Г ЯАГААД БОЛОХ ЦАГТ НЬ БОЛГООГҮЙ ВЭ ГЭЖ БОДОХООР ТЭР ОРОЙ ШӨНӨ БАС НЭГ ХӨТӨЛБӨРТЭЙ БСН БХ МАГАДЛАЛТАЙ МӨНГӨ АВСАН ХҮМҮҮС НЬ ХУУЛЬ МЭДДЭГ БОЛ ХЭД БАХИН ӨСГӨӨД ШАГНАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ

Amar 2017-06-28 202.179.25.216

Манай гурван нэр муут гурвуулаа 30 гаран хувийн санал авч нэр хугарахаар яс хугар гэдэг нь боллоо Энэ гурван намд сайн нэртэй хүмүүс байгаа байлгүй дээ Тиймээс сайн хүмүүсээ нэр дэвшүүлэг Ерөнхийлөгч ухаантай юм бол ядаж 1-3-н гадаад хэлтэй хүн болог Учир нь гадныхан хэвлэлээр монголд 3-н авилгач өрсөлдөж аль нь ч ялсангүй гэж бичиж байна Бас Женко илүү санал авсан чинь монголд хөрөнгө оруулсан компаниудын хувьцааны үнэ гадаадад унаад эхэллээ Иймээс дахин санал хураалтанд санал өгөлгүй хоёр дахь сонгуульд аль сайныг нь дэмжиж монголоо бодож төр барих эрхээ эдэлнээ яадгийн

Зочин 2017-06-28 122.201.31.233

БАС НЭГ ЮМ ХЭЛЭХД ЖЕН ГЭДЭГ НЬ GEDUN ЖИМСНИЙ GEN ТЭГЭЭД КОМДАНИ ГЭДГИЙН CO БАЙГААГ ТЭР КИНО ҮЗЭХДЭЭ ОЙЛГОЖ БЛАА ЖЕДУН ЖИМСЭЭР АЖЛАА ЭХЛЭЭГЙ БАЙЖ ТЭР КИНОНЫ КОМПАНИ Г ДУУРЙАЖ НЭРЛЭСЭН ГСЭН ЯМАР Ч УТГАНҮЙ БАЙГАА БИЗ ТЭГЭХДЭЭ ТЭР МАШ МУУХАЙ ЬӨГСДӨГ КИНО Л ДОО

зочин 2017-06-28 59.153.114.16

Санаа чинь байгаад сачий чинь хүрдэг бол тэр хноёр зуун мянган хүнээ нэр устай нь гаргаад ир чадахгүй худлаа юманд ингэж мэдэмхийрдэгээ боль

Зочин 2017-06-28 202.131.243.162

Ганбаатар сайндаа 30 хувийн санал аваагүй шүү Ард түмэн МАНАН л биш бол халзан хонь байсан ч яахав гэдгээр хандсан Нөгөөтэйгүүр энэ хар машинаар хийгдэж байгаа сонгууль бол их бага хэмжээгээр луйвар орж байгаа нь байнга нотлогдсоор байна Ганц МАН энэ сонгуулийг хакердаж луйвардаагүй ээ АН хамгийн их санал хулгайлж луйвардсан Төвд кармааны [Хориотой Үг] жанхуу баттулга 50 000 төгрөгийг 200 000 хүнд тарааж гарч ирлээ Нийтдээ 10 тэрбум орчим төгрөг тараасан яг илэрч баригдсан нь л 1 тэрбум төгрөг байгаа юм шүү дээ Мөн дээрээс нь жанхуу сонгуулийн хар машиныг Оросоос авчирсан 10 хакераар дамжуулж хакердсан баримт удахгүй ил болох болно Одоо ард түмэнд ямар гарц байна вэ гэвэл үндсэндээ 3 гарц л байна Энэ дотроос хамгийн боломжтой гарц бол 1-рт сонгуулийг бойкотлож хэн ч саналаа өгөхгүй байх 2-рт [Хориотой Үг] сууж байх ёстой энэ 2 хулгайчийг хэнийг нь ч 50 хувиаас дээш дэмжихгүй байх Манай зарим хүмүүс буруу тооцоолоод байх юм Баттулгыг биш харин ч Энхболдыг арай жоохон түлхүү дэмжиж байж энэ 2-ын саналын яг адил болж тоо тэнцэнэ Яагаад вэ гэвэл дараагийн санал хураалтад баттулга саяын хаяснаас илүү их хэмжээний буюу 20-с 50 тэрбум төгрөг хаях болно дээрээс нь их бага хэмжээгээр сонгуулийн автомат машиныг хакердах ажиллагаа мөн адил их бага хэмжээгээр явагдах болно 3-р гарц бол саналаа өгч буй хүн бүр цагаан хуудас өгөх Ингэж байж ард түмэн дараагийн арай боломжийн нэр дэвшигчийг сонгох эрх эдлэх болно оо Дэмжиж байгаа хүн байвал share хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж